"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Аргентин жуулчин шатахуун түгээгүүрийн дэргэд эхнэрээ мартчихаж

Амралт, аяллаас буцахдаа жуулчид эд зүйл, гар утас цүнх сэлтээ мартах нь энүүхэнд. Харин аргентины нэгэн жуулчин Уолтер шатахуун түгээгүүрийн гадаа зогсоод хөдлөхдөө эхнэрээ мартчихсан гэнэ.
Тэрээр Бразилаар жуулчлаад аргентин руу буцаж явж. Замны дэргэдэх шатахуун түгээгүүрийн дэргэд зогсч машинаа цэнэглээд, ариун цэврийн өрөөнд орчихоод гарч ирж. Энэ хүртэл арын суудал дээр унтаж явсан эхнэр нь энэ хооронд сэрээд дэлгүүр орсныг мань хүн анзаарсангүй.
Уолтер урд суудалд өөртэй нь зэрэгцээд сууж гар утсаар тоглож явсан 14 настай хүүтэйгээ хамт аяллаа үргэлжлүүлэн замаа хөөхдөө эхнэрээ мартаж орхисон байна.
Эхнэр нь дэлгүүрээс гараад иртэл машин ч, нөхөр хүүхэд нь ч байхгүй, утасдаад утсаа авдаггүй, аргаа бараад цагдаад ханджээ. Цагдаагийнхан эмэгтэйг хэсэг дээрээ авчран нөхөртэй нь холбоо бариулснаар тэд хоёр цагийн дараа эргэж ирж эхнэрээ авчээ. Эхнэр нь уурлан машинаа өшиглөж байсан гэж цагдаагийнхан дараа нь ярьсан байна.

0 Сэтгэгдэл
hahaha
alchin bndoo buhel buten huniig martaad kkk ed zuil bol bas yaay gehew
2016.01.23