Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн тоглолт болно
Улсын Филармони  2016 оны 01, 02 – р сард монгол хөгжмийн бүтээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж урын санг баяжуулах, иргэдийн үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж үндэсний соёл, уламжлалт бахархалыг бий болгох, ТВ, Радио, цахим орчин дахь Монгол  хөгжмийн бүтээлийн эзлэх хувийг  нэмэгдүүлэх, монгол бүтээлийг дэлхийн зах зээлд сурталчлах зорилго бүхий “Монгол уран бүтээл” төслийг хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд нийт 5 тоглолт болох бөгөөд 01 – р сарын 22-нд 19.00 цагт Монголын хөгжмийн зохиолчдын “Дан хөгжмийн болон дууны шилдэг уран бүтээлийн концерт” улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна.
Тоглолтыг Монголын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд улсын Филармонийн симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар, дуучин П.Өнөржаргал, Ш.Наранчимэг, хөтлөгч тайлбарлагчаар СГЗ Ч.Буянхишиг нар оролцоно.
Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг: www.mgl-philharmonic.com болон 7011-8012, 7014-8012 дугаарын утсаар лавлана уу.Тасалбарыг 1900-1617 үнэгүй хүргэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан