АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Уул уурхайн инженерийн чанартай боловсролыг Монголд нутагшуулна
Уул уурхайн яам өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 22-нд Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуультай хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичигт Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд олон улсын стандартын дагуу чанартай боловсон хүчин бэлтгэх замаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн инженерийн чанартай боловсролыг Монголд нутагшуулах чиглэлээр хамтран ажиллана. Мөн тодорхой чиглэлүүдээр судалгаа хийх, үйлдвэрлэл, сургалт, эрдэм шинжилгээний ажлын уялдаа холбоог сайжруулах болон хоёр талын үйл ажиллагаанд стратегийн түншлэлийн харилцааг бий болгох ажлыг зохион байгуулах юм.
Гарын үсэг зурах ёслолын үеэр УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг, “Энэхүү санамж бичиг уул уурхайн салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх, олон улсын стандартад нийцсэн сургалтаар өндөр мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэхэд ийг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн шинжлэх ухаан болон үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлэх юм” гэлээ.

0 Сэтгэгдэл