Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Бүх ард түмний XIV их наадмыг 20 спорт холбоотой хамтран явуулна
Өнөөдөр Спортын төв ордны хурлын танхимд Бүх ард түмний XIV их наадмын хүрээнд 20 спорт холбооны 2016 оны Монголын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хамтатган зохион байгуулах гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.

Биеийн тамир спортын хөгжлийн төв /БТСХТ/-ийн захирал П.Бат-Эрдэнэ, эдгээр 20 спорт холбоо тус бүртэй хамтран ажиллах гэрээг байгуулсан юм. Монголын бүх ард түмний спартакиад буюу их наадмыг дөрвөн жил тутамд зохион байгуулж ирсэн уламжлалтай билээ.
Харин энэ удаа бокс, чөлөөт бөх, жүдо, буудлага, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, ширээний теннис зэрэг 20 спортын төрлийг Бүх ард түмний XIV их наадмын хүрээнд зохион явуулах бөгөөд тус бүрт 3-4 сая төгрөг төсөвлөжээ. Өнөөдрийн байдлаар жүдо, чөлөөт бөх, боксын УАШТ-үүд энэхүү наадмын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд одоо шатрын тэмцээн үргэлжилж байгаа юм.
Энэ жилийн хувьд Бразилын Рио де Жанейро хотноо зуны 31 дүгээр олимпийн наадам болон паралимпийн наадам болох учраас манай тамирчдад үндэснийхээ том тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлэх нь хамгийн том зорилт төдийгүй “Рио-2016”-г зорих цаашлаад олимпийн медаль хүртэх эхлэл нь гэж болно.

0 Сэтгэгдэл