Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Тариан талбайгаас Испанийн зүг
Аргентины хөлбөмбөгч Лионель Мессигийн дугаар бүхий гялгар уутан өмсгөлтэй жаалын зураг цахим ертөнцөөр тарж, дэлхий нийт Мессигийн бяцхан фэнийг мэддэг болсон. Тариан талбайн захад, гялгар уутан өмсгөлтэй воллейболын бөмбөгөөр хөлбөмбөг тоглож буй жаалын тухай дуулсан Месси ч Афганистаны хөлбөмбөгийн холбоогоор дамжуулан хүүтэй уулзах хүсэлтээ уламжилсан байна.

Таван настай Муртаза хүүгийн аав тариачин бөгөөд “Аль Жазира”-д өгсөн ярилцлагадаа “Амьдралын боломж тааруу болохоор хүүдээ өмсгөл авч өгч чадахгүй, гэхдээ ингэлээ гээд гялгар уутаар өмсгөл хийж өгч болохгүй гэсэн үг биш” хэмээсэн байна.
Ямартай ч, хөлбөмбөгийн од бяцхан хөгжөөн дэмжигчтэйгээ тун удахгүй уулзах бололтой. Харин Месси Афганистанд очих уу, эсвэл хүү Испани руу аялах уу гэдэг нь асуулт хэвээр үлдлээ. Энэ тухай Муртаза хүү “Би Мессид, хөлбөмбөгт хайртай. Хэзээ нэг өдөр Месситэй уулзаж, түүн шиг нэртэй тоглогч болно гэж боддог” хэмээжээ.

0 Сэтгэгдэл