COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Америкчууд улсынхаа гол нохойг сонголоо

Америкт жил бүр уламжлал болж зохион байгуулдаг шилдэг нохой шалгаруулах Westminster Kennel Club тэмцээн болж АНУ-ын өнцөг булан бүрээс эзнээ дагаж ирсэн 2,7 мянган нохойноос Сижей /CJ/ нэртэй тачир үст пойнтер нохой түрүүлжээ.
Гурван настай Сижей тэмцээнд оролцохоор өөрийн эзний хамт Калифорни мужаас Нью-Йоркийг зорьж иржээ. Эзнийх нь хэлснээр бол Сижей гэдэг нь California Journey буюу “Калифорнигоор аялах нь” гэсэн үгийн товчлол гэнэ.
Тэмцээний ялагчид “America"s Dog” гэсэн нэр хайрлаж жилийн туршид төрөл бүрийн гэрэл зургийн болон теле шоунд оролцох эрх олгожээ.
Харин шагналд нь мөнгөн таваг, Нью-Йоркийн хамгийн шилдэг зоогийн газрын нэгд давтсан мах идэх эрх өгдөг байна. Өөр ямар нэгэн мөнгөн шагнал өгдөгүй дүрэмтэй гэнэ.
Улсын гол нохой шалгаруулах Westminster Kennel Club Show тэмцээн Нью-Йорк хотноо 1877 оноос хойш болж байгаа юм байна. 1948 оноос хойш энэ тэмцээнийг телевизээр шууд дамжуулдаг болжээ.

0 Сэтгэгдэл
zochin
Ulsiin gol nohoi gej yamar nohoig heldeg yum bol... Orchuulgaa anhaarch baimaar yum.
2016.02.18