COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“A sound”-ын залуус буурал тивийг бүтэн тойрно
Алтернатив, поп рок урсгалаар уран бүтээл туурвидаг “A sound” хамтлагийн залуус энэ онд арван жилийн ойтойгоо золгож буй. “Cry”, “Forever”, “Уянга” тэргүүтэй уран бүтээлээрээ үзэгч, сонсогчдоос өндөр үнэлгээ авч өдгөө 60 гаруй дуу дуулж, гурван ч цомог хэвлүүлээд буй залуус арван жилийн ойгоо тохиолдуулж аялан тоглолт хийхээр буурал тивийн зүг хөлгийн жолоо залжээ. Герман, Чех, Польш, Унгар тэргүүтэй Европын орноор аялж, ирэх сарын 20 хүртэл 15 хотод хийх аялан тоглолт нь энэ сарын 19-нд Берлин хотоос эхлэх аж.
Ирэх сарын 23-нд эх орондоо ирэх залуус аялан тоглолтынхоо тухай цахим хуудсандаа нийтлэхдээ “Хэдийнэ арван жил болчихож. Цаг хугацаа яасан ч хурдан юм. Ойн баяраа тохиолдуулж олон зүйл төлөвлөж буйн эхлэл нь Европын аялан тоглолт. Герман, Франц, Чех тэргүүтэй монголчууд хамгийн их тархсан хотуудаар аялж, буурал тивийг бүтэн тойрох нь. Удахгүй уулзацгаая” хэмээжээ.

Хамтлагийн залуус энэ сарын 19-нд Берлинд тоглох бол 20-нд Чехийн Прага, 21-нд Ческа, Липа, 22-нд Польшийн нийслэл Варшав, 26-нд Унгарын Будапешт, 27-нд Австрийн Венад тоглох бол ирэх сарын 4-нд Германы Штутгарт, 5-нд Бельгийн Антверпен, 8-нд Францын нийслэл Парис, 11-нд Испанийн Сан Себастьян, 12-нд Швейцарийн Женев, 13-нд Цюрих, 15-нд Швейцарийн Базель, 18, 19-нд Шведийн Гётебург, Стокгольм хотод тоглох юм байна.

0 Сэтгэгдэл