Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Өнөөдөр “Ай нан аа” дуулалт жүжигтэй
Э.УНДРАЛБАЯР

Шинэ цагийн Монголын соёл, урлагийн түүхэнд дуулалт жүжиг хэмээх төрөл бий болсноос хойш олон жил өнгөрчээ. “Ай нан аа” түүхэн дуулалт жүжиг амилснаас хойш дөрвөн жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тэгвэл эл жүжиг Улаанбаатар чуулгын тайзнаа сэргээн тавигдах гэж байна. Нийслэлийн Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулан “Ай нан аа” түүхэн дуулалт жүжгийг өнөөдөр, маргааш 19:00 цагт хоёрхон удаа тоглох гэж байна.

“Ай нан аа” дуулалт жүжгийн зохиолыг “Гэгээн муза” наадмын Гран при шагналт зохиолч Б.Цогнэмэх, хөгжмийг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл бичиж, Монголын театр, киноны нэрт найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулан олны хүртээл болгох аж.

Энэхүү жүжиг нь VIII богд Жавзандамба хутагт, да лам Цэрэнчимэд, хошой чин ван Ханддорж,  сайн ноён хан Намнансүрэн нарын Монголын түүхэн дэх шашин, төрийн зүтгэлтний ухаалаг шийдвэр, холч хараа, зориг тэвчээрийн ачаар  үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, тусгаар тогтносон тухай түүхэн үнэнийг өгүүлэх дуулалт жүжиг юм.

Эл дуулалт жүжгийн дүрүүдэд Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, гавьяат жүжигчин С.Ганзориг, Г.Хонгорзул, СТА М.Анхтуяа, Б.Батболд, Б.Эрдэнэсаруул, гоцлол дуучин Ж.Буянтогтох, О.Анхчимэг, Ч.Дорж, Ц.Гансүх, Н.Бямбадорж, Э.Очирсайхан болон Улаанбаатар чуулгын бүжигчид оролцон тоглох юм. Харин туслах найруулагчаар СТА П.Урнаа, удирдаачаар СТА Д.Нямдаш ажиллаж, “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал тоглоно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан