COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Риголетто” Монголын тайзнаа 29 дэх жилдээ тавигдлаа
Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр хавар цагийн нээлтээ Ж.Верди “Риголетто” дууриар эхлүүлж, өнгөрсөн амралтын өдрүүдэд тайзнаа тавигдсан жүжгийн гол дүрийг УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянга, Э.Амартүвшин нар бүтээлээ. П.И.Чайковскийн нэрэмжит XIV удаагийн олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин Риголеттогийн ариг дуулж байсан удаатай.

Нар шиг ганц охин үрээ хайрлан хамгаалах эцэг хүний агуу сэтгэлийг өвгөн алиа салбадай Риголетто Жильдагийн дүрээс мэдэрч болох эцэг, охины хувь заяаг өгүүлэх эмгэнэлт түүх XVI зууны Италийн Мантуе хотод өрнөдөг билээ. Одоогоос таван зууны тэртээх зохиол ч гэлээ, өнөө үед жүжигт өгүүлэх үйл явдал оршсоор байгаа нь хүний нийгэм эд материал, эрээвэр хураавар талаасаа хөгжиж, хүн ёс, хүмүүнлэг чанар хэр их хөгжсөн бэ гэдгийг асуух буй за.
В.Гюгогийн “Хааны зугаа цэнгэл” зохиолоос сэдэвлэсэн эл дуулалт жүжиг 1851 онд Венецийн тайзнаа анх тавигдсан түүхтэй. Энэ дуурийг 1987 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ё.Цэрэндолгор Монголын тайзнаа анхлан толилуулж байсан бол энэ удаад 29 дэх жилдээ найруулан тавьснаараа онцлог байлаа.

0 Сэтгэгдэл