COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
”The Light within” дуу ”Beehype”-ийн шилдэг дууны жагсаалтад бичигдлээ
Э.ГАНЦЭЦЭГ
Машины гаражнаас уран бүтээлийн гараагаа эхэлж, Монголын хөгжмийн, тэр дундаа амьд хөгжмийн ертөнцөд шинэ дуугаралт, өөрсдийн гэсэн өнгө төрх, орон зай бий болгож чадсан хамтлаг бол “The Colors”. Амьд хөгжмийн инди рок урсгал чиглэлээр зургаа дахь жилдээ уран бүтээлээ туурвиж буй “The Colors” хамтлагийн “The Light within” дуу “Beehype” сэтгүүлийн 2015 оны шилдэг 150 дууны жагсаалтын 26 дугаарт бичигджээ.

Тус сэтгүүлээс жил бүр гаргадаг эл жагсаалтыг хөгжмийн мэргэжлийн сэтгүүлчид тодруулдгаараа ижил төрлийн жагсаалтуудаас онцлогтой.
Монгол хамтлагийн дуу тус жагсаалтад анх удаа бичигдсэн нь энэ. Beehy.pe сайт энэ тухай онцлоод, хамтлагийн дуучин Г.Тогтууны дуугаа амьдруулах хийгээд үзэгчдэд хүргэж байгаа гайхалтай авьяас чадварыг ч үнэлсэн байна.
“The Colors” хамтлаг 2010 оноос уран бүтээлээ туурвиж, 2012 онд “Ecotone 2012” хөгжмийн фестивалийн тэргүүн байрт шалгарч олонд танигдсан гэж болно.
Хэдхэн сарын өмнө өлгийдөн авсан “Өнөөдөр хэдэн он бэ? Ноён тагтаа” анхны цомогт нь funk стилийн дуунууд зонхилжээ.
Тэдний анхны цомог худалдаанд cd болон download card хэлбэрээр гарч, мөн Itunes, Amazon зэрэг 40 гаруй онлайн худалдааны дэлгүүрээр худалдаалагдаж буй юм.Хамтлагийн залуус хоёр дахь цомгийн ажилдаа оржээ.

0 Сэтгэгдэл