COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Энэ өдөр түүхэнд
Цэрэг дайн, галт зэвсгийн түүхэнд хувьсгал хийсэн суут бүтээлүүдийн нэг бол яах аргагүй зургаа үсэрдэг автомат гар буу. Самуэл Кольт гэгч усан цэргийн сургагч залуугийн хөлөг онгоцны зангуу татах зарчмаас санаа аван зохиосон Кольт гар буу XIX зууны дунд үеэс зэрлэг өрнөд төдийгүй дэлхий даяар өргөн тархаж, өдий хүртэл ашиглагдсаар иржээ. Гурван жилийн турш автомат гар бууны загвар дээр ажилласан тэрээр 1839 оны энэ өдөр 45 мм-ийн калибр бүхий гар бууныхаа патентийг авснаар Кольт гар буу үхэр бууны эрин үеийг эцэс болгосон түүхтэй.
Анх үйлдвэрлэгдэж эхлэхдээ “Патерсон” нэртэй байсан буу хожим “Техас” болон өөрчлөгдсөн ч харамсалтай нь, 1942 онд Кольтын үйлдвэр дампуурч, тэрээр усан доорх мина зохион бүтээх ажилд ханцуй шамласан гэдэг. Кольт мина зохион бүтээх ажилд таван жил зарцуулсан ч төдийлэн амжилтанд хүрэхгүй л байв. Бизнес нь уналтад орох дөхөөд байсан үе буюу 1847 онд тэрээр рейнжерүүдийн ахмадаас кольт бууны маш том захиалга авч үйлдвэрлэлээ өргөжүүлж, Уитни-Уиль хотноо сэргээн босгосон байна. 1845-1846 оны хооронд болсон Техас-Мексикийн дайнд эл гар бууны үүрэг их байсан билээ.
Цэрэг дайн, галт зэвсгийн түүхэнд хувьсгал хийсэн суут бүтээлүүдийн нэг бол яах аргагүй зургаа үсэрдэг автомат гар буу. Самуэл Кольт гэгч усан цэргийн сургагч залуугийн хөлөг онгоцны зангуу татах зарчмаас санаа аван зохиосон Кольт гар буу XIX зууны дунд үеэс зэрлэг өрнөд төдийгүй дэлхий даяар өргөн тархаж, өдий хүртэл ашиглагдсаар иржээ. Гурван жилийн турш автомат гар бууны загвар дээр ажилласан тэрээр 1839 оны энэ өдөр 45 мм-ийн калибр бүхий гар бууныхаа патентийг авснаар Кольт гар буу үхэр бууны эрин үеийг эцэс болгосон түүхтэй.Анх үйлдвэрлэгдэж эхлэхдээ “Патерсон” нэртэй байсан буу хожим “Техас” болон өөрчлөгдсөн ч харамсалтай нь, 1942 онд Кольтын үйлдвэр дампуурч, тэрээр усан доорх мина зохион бүтээх ажилд ханцуй шамласан гэдэг. Кольт мина зохион бүтээх ажилд таван жил зарцуулсан ч төдийлэн амжилтанд хүрэхгүй л байв. Бизнес нь уналтад орох дөхөөд байсан үе буюу 1847 онд тэрээр рейнжерүүдийн ахмадаас кольт бууны маш том захиалга авч үйлдвэрлэлээ өргөжүүлж, Уитни-Уиль хотноо сэргээн босгосон байна. 1845-1846 оны хооронд болсон Техас-Мексикийн дайнд эл гар бууны үүрэг их байсан билээ.
0 Сэтгэгдэл
























