COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Д.Ангараг: Холливудад намайг төлөөлдөг агент ”Атганд Үлдсэн Эрдэнэ”-ийн нээлтэд оролцоно
“Хувьсал” продакшны дөрөв дэх, харин Д.Ангарагийн гүйцэтгэх продюсерээр нь ажилласан анхны кино “Атганд Үлдсэн Эрдэнэ” кино холливуд дахь “EFILM” дижитал лаборатороос гарч Монголын кино театрууд руу шилжихэд бэлэн болоод байгаа. Ирэх сард нээлтээ хийх тус киноны гүйцэтгэх продюсер маань фэйсбүүк хуудсаараа дамжуулан нэгэн сонирхолтой мэдээ хүргэснийг сонирхуулъя.
“Америкийн кино зураглаачдын холбооны тойргийн дарга мөн намайг холливудад албан ёсоор төлөөлдөг агент, менежер маань Монголд хүрэлцэн ирж “Атганд Үлдсэн Эрдэнэ” киноны Монгол дахь нээлтэд оролцох гэж байна. 2013 оноос хойш одоог хүртэл намайг болон Монгол киног дэмжин ажиллаж байгаа бөгөөд Монгол киног холливудад гарахад маш олон бодит зүйлийг хийж байгаа. Энэ хүн байгаагүй бол би болоод Монгол кино холливудад байхгүй байлаа. Одоо бид дараагийн Монгол киног холливудтай хамтран бүтээхээр ажиллаж байна. Бидний хүрээлэл улам тэлсээр.
Дашрамд сонирхуулахад, түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “НАЙРАМДАЛ” одонгоор шагнасан. Найрамдал медалийг Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлагийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд олгодог медаль юм” гэжээ.
“Хувьсал” продакшны дөрөв дэх, харин Д.Ангарагийн гүйцэтгэх продюсерээр нь ажилласан анхны кино “Атганд Үлдсэн Эрдэнэ” кино холливуд дахь “EFILM” дижитал лаборатороос гарч Монголын кино театрууд руу шилжихэд бэлэн болоод байгаа. Ирэх сард нээлтээ хийх тус киноны гүйцэтгэх продюсер маань фэйсбүүк хуудсаараа дамжуулан нэгэн сонирхолтой мэдээ хүргэснийг сонирхуулъя. “Америкийн кино зураглаачдын холбооны тойргийн дарга мөн намайг холливудад албан ёсоор төлөөлдөг агент, менежер маань Монголд хүрэлцэн ирж “Атганд Үлдсэн Эрдэнэ” киноны Монгол дахь нээлтэд оролцох гэж байна. 2013 оноос хойш одоог хүртэл намайг болон Монгол киног дэмжин ажиллаж байгаа бөгөөд Монгол киног холливудад гарахад маш олон бодит зүйлийг хийж байгаа. Энэ хүн байгаагүй бол би болоод Монгол кино холливудад байхгүй байлаа. Одоо бид дараагийн Монгол киног холливудтай хамтран бүтээхээр ажиллаж байна. Бидний хүрээлэл улам тэлсээр.
Дашрамд сонирхуулахад, түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “НАЙРАМДАЛ” одонгоор шагнасан. Найрамдал медалийг Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлагийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд олгодог медаль юм” гэжээ.
0 Сэтгэгдэл
























