Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах гэтэл...

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай “Эмэгтэй хүнийг ухаан зартал нь битгий зовоо” гэж хэлсэн удаатай. Сүүлийн үед улс төрийн тавцанд эмэгтэйчүүдийн эзлэх орон зай эрс нэмэгдэж, урлаг соёлын тогооноос улс төрийнх рүү өнгийх нь олширч. Магадгүй улс төрд хүч үзэх эмэгтэйчүүдийн эгнээ эрс тэлсэн нь төрд тэдний ухаан дутаж буйг илтгэх шиг. Эсвэл эсэргээрээ Монголын төр эх хүн, эмэгтэй хүнийг ухаан зарахад хүргэв үү. Дуучин Нара буюу М.Нарантуяа сонгуульд нэр дэвших болсон тухай шуугиан цахим ертөнцөд хөрж амжаагүй сэдвийн нэг хэвээр байхад араас нь яруу найрагч Ц.Хулан ч улс төрд “ухаан зарах” болсон тухай чих дэлсэв.
“Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж..,
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан...” хэмээн шүлэглэсэн яруу найрагчийг улс төр рүү “урвах”-д хүргэсэн зүйл юу вэ. Өдгөө Монголын хүүхэлдэйн театрыг толгойлж буй тэрээр “Яг үнэндээ би нэр дэвшихгүй гэж худлаа ярихгүй. Гэхдээ дэвшинэ гэж ам гарахгүй. Хэрэв дэвших дээрээ тулбал аль нэг нам бараадахгүй, бие даана. Гэхдээ эцсийн шийд гараагүй, надад олон хүлээлт байна. Юутай ч ханийхаа биеийн байдлыг харна” хэмээжээ. Мөн тэрээр “Цэмцгэр нь дэндүү харчуул, цагаан гартнуудад дургүй
Цэвэр цааснаа шүлэг биш матаас бичихэд дургүй ээ” гэж шүлэглэсэн. Магадгүй төр толгойлсон цагаан захтнууд түүнийг ухаан зарахад хүргэсэн учраас тэр биз. Энэ тухай “Би их хуралд суудал бөглөөд сууж байж чадна. Гэхдээ Цоодлын Хулангаас хэзээ ч шунал, муу муухай юм гарахгүй. Ухаардаг, сэхээрдэг, ард иргэдийн төлөө зоригтой ажилладаг хүмүүс хувиа бодсон учраас энэ орон зайг шунал хүслээ төр, ард түмнээсээ дээгүүр тавьсан этгээдүүд дүүргэж, нийгэм ёс суртахуун, эдийн засгийн хувьд ч хохироод, гундаад байгаа юм биш үү” гэжээ. Ямартай ч яруу найрагч бүсгүй зүлгэн дээр гэрээ барьж, зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж суух цаг хагацаагаа улс төр зориулах эсэх нь удахгүй тодорхой болох бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан