COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Мэнгэ төөрсөн амраг”-ийн Ж.Заяабаатар бурхны оронд заларлаа

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч , сэтгүүлч Жалчингийн Заяабаатар удтал хүндээр өвчилж байгаад таалал төгслөө.
Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн тэрээр СЭЗДС, УТДС тус тус төгссөн. Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрт Ерөнхий нягтлан бодогч, тус аймгийн "Ялалт" сонины сурвалжлагч, Улаанбаатар Төмөр замын "Ган зам" сонины эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, "Монголын Залуучууд", "Өнөөдөр", "Толь", "Зууны мэдээ", "Маш нууц" сонинуудад утга зохиолын ажилтан, сурвалжлагч, албаны даргаар ажиллаж байсан.
2011 оноос Дорноговь аймгийн чөлөөт хэвлэл "Өнөөдрийн ялалт" сонинг үүсгэн байгуулан ажиллаж байсан. "Хайртыгаа битгий мартаарай" номоороо МЗЭ-ийн шагнал, "Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг" дууны шүлгээрээ МҮЭ-ийн "Соёлын тэргүүний ажилтан", МСНЭ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласны тул "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнуулж байсан.
Монгол улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойгоор Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнуулжээ.
1980-аад оны дундаас уран бүтээлээ туурвиж 1991 онд "Хайртыгаа битгий мартаарай" өгүүллэгийн анхны номоо хэвлүүлж улмаар дурдатгал, тэмдэглэлийн "Эрээн нуур" /1994 он/, "Холын цэнхэр Алтайд бороо цайрна" /1998 он/ өгүүллэгийн, "Үрийн гуйлга" тууж, өгүүллэгийн ном /2001 он/, "Долоовор хуруугаар нулимс арчдаггүй"/2010 он/ өгүүллэгийн номууд хэвлүүлж "Омог босоо Хавт Хасар" /2014 он/ түүхэн роман бичжээ.
Сайхан хүмүүс биднээс алсарсаар байх юм даа. Гэр бүл, үр хүүхдүүдэд нь эмгэнэл илэрхийлье. Зохиол бүтээлийг нь түгээн дэлгэрүүлбэл буян болно. Ум маани бад мэ хум.
Ум маани бад мэ хум. Дэндүү сайхан, авьяастай хүмүүс ховордсоор байгаа нь үнэхээр харамсалтай байнаа
Ум маани бад ми хум.
Нутгийн зохиолч таал***** төгссөнд гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад мэ хум.
Талийгаачийн зохиолыг эмхэтгэж ном гаргавал худалдаж авахад бэлэн бна.
Ө хайран сайхан зохиолч. Бүр олон жилийн өмнө "Хайртыгаа битгий мартаарай" гэсэн өгүүллэгийн номыг нь уншиж байсан. Дараа нь ярилцлагыг нь уншиж байсан. Мартахын аргагүй сайхан өгүүллэгүүд байж билээ. Ум маант бад мэ хум

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч , сэтгүүлч Жалчингийн Заяабаатар удтал хүндээр өвчилж байгаад таалал төгслөө.
Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн тэрээр СЭЗДС, УТДС тус тус төгссөн. Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрт Ерөнхий нягтлан бодогч, тус аймгийн "Ялалт" сонины сурвалжлагч, Улаанбаатар Төмөр замын "Ган зам" сонины эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, "Монголын Залуучууд", "Өнөөдөр", "Толь", "Зууны мэдээ", "Маш нууц" сонинуудад утга зохиолын ажилтан, сурвалжлагч, албаны даргаар ажиллаж байсан.
2011 оноос Дорноговь аймгийн чөлөөт хэвлэл "Өнөөдрийн ялалт" сонинг үүсгэн байгуулан ажиллаж байсан. "Хайртыгаа битгий мартаарай" номоороо МЗЭ-ийн шагнал, "Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг" дууны шүлгээрээ МҮЭ-ийн "Соёлын тэргүүний ажилтан", МСНЭ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласны тул "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнуулж байсан.
Монгол улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойгоор Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнуулжээ.
1980-аад оны дундаас уран бүтээлээ туурвиж 1991 онд "Хайртыгаа битгий мартаарай" өгүүллэгийн анхны номоо хэвлүүлж улмаар дурдатгал, тэмдэглэлийн "Эрээн нуур" /1994 он/, "Холын цэнхэр Алтайд бороо цайрна" /1998 он/ өгүүллэгийн, "Үрийн гуйлга" тууж, өгүүллэгийн ном /2001 он/, "Долоовор хуруугаар нулимс арчдаггүй"/2010 он/ өгүүллэгийн номууд хэвлүүлж "Омог босоо Хавт Хасар" /2014 он/ түүхэн роман бичжээ.
0 Сэтгэгдэл
2016.03.21
2016.03.11
2016.03.10
2016.03.10
2016.03.10
2016.03.10
























