Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Аватор” кинонд монгол дуу хулгайлсан гэнэ

Жеймс Кэмероны “Аватор” кинонд Пандор гаригийн хүн дүрст биетүүд гарах тэр хэсэгт монгол дуучин Б.Номин-Эрдэнийн дууны бичлэгийг звөшөөрөлгүйгээр ашигласан гэж Монголын Үндэсний телевиз үзэж байгаа юм байна. Үндэсний телевизийн сайтад бичсэнээр бол уртын дуучин Б.Номин-Эрдэнийг ардын урлагийн Шуранхай хамтлагт дуулж байхад нь 2008 онд нэгэн концертын нь дараа гадаадын нэг  студиийн продюссер гэж өөрийгөө танилцуулсан нэгэн Монголд салбараа нээх гэж байгаа гэж уулзжээ. Тэрээр дууны нь бичлэгийг авна гээд студид дууг нь бичиж авсан байна. Харин тэр фонограммыг найруулагч Жеймс Кэмерон “Аватор” кинондоо ашиглачихсан байна гэнэ.

Энэ талаар Монголын үндэсний телевиз хоёр таамагдэвшүүлж байна. Нэг бол тэр бичлэгийг Кэмероны заавраар хийсэн, эсвэл кино бүтээгчид ёсзүгйгү тэр хүнээс бичлэгийг худалдаж авсан гэж үзэж байна.
Энэ талаар цаашид хэрхэх, шүүхэд заргалдах талаараа дуучин Номин-Эрдэнэ мэдээлээгүй байна. Дуучин Б.Номин-Эрдэнэ монгол ардын уртын дуу дуулж нэрд гарсан нэгэн гэнэ.

ОХУ-ын Чеченийн зохиолч Руслан Закриев “Аватор” кинонд өөрийнх нь “Нууц зэвсэг” зохиолын санааг ашигласан байна хэмээн 2015 оны  арван хоёрдугаар сард Москва хотын Хамовничийн районы шүүхэд өргөдөл бичиж 10 сая доллар нэхэмжилж байсан удаатай.

Операторын ажил, шилдэг эффект, шидлдэг зураачийн номинацид  “Оскар”-ын  шагнал авсан “Аватор” кино нийтдээ 2,7 тэрбумын ашиг олсон юм хэмээн  оросын lenta.ru сайтад бичжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан