"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Виктор Жосеф Гарбер мэндэлжээ
Эелдэг дотно инээмсэглэл, нүдэнд дулаахан дүр төрхөөрөө үзэгчдийн хайрыг татсан Канадын кино жүжигчин, дуучин Виктор Жосеф Гарбер 1949 оны энэ өдөр мэндэлжээ. Манай үзэгчид түүнийг Жемэс Камероны найруулсан Титаник киноны зохион бүтээгч, инженерийн дүрээр нь андахгүй. Мөн тэрээр “Alias”, “Lend me a tenor”, “The flash”, “Godspell”, “Assassins” зэрэг тайз дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн нэгэн.

Тэрээр айлын ууган хүү бөгөөд есөн настайгаасаа жүжигчний гараагаа эхэлж, 16 настайдаа Торонтогийн “Hart house” их сургуулийн зургаан долоо хоногийн жүжигчний сургалтад хамрагдаж улмаар тэр жилдээ “Hurt house” их сургуулийн жүжигчний ангид элссэн гэдэг. Жүжиглэхээс гадна чамгүй дуулчихдаг байсан тэрээр 1967 оноос хөгжмийн салбарт хүч үзэж эхэлжээ. Тэрээр Питр Манн, Лаури Хүүд, Ли Харрис нарын хамт “The Sugar shoppe” гэх ардын дууны хамтлагт ч нэгэн үе дуулж байв. Хамтлагийн залуус 1967 онд Канадын шилдэг 100 уран бүтээлчийн жагсаалтад 68 дугаарт эрэмблэгдэж байсан гэдэг.

0 Сэтгэгдэл