"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Брюссельд шархадсан америк эр Бостон, Парисын дэлбэрэлтээс амьд үлдэж байжээ

Бельгийн нийслэл Брюссельд болсон цуврал халдлагын үеэр нисэх буудалд байж шархадсан америк залуу Мэйсон Уэллс өмнө нь Бостонд болсон марафон гүйлтийн үеэр болсон дэлбэрэлт, Францын нийслэл Парист болсон халдлагад өртөж амьд гарсан нэгэн гэнэ.
Брюссельд болсон халдлагын үеэр 19 настай Мэйсон дэлбэрэлтийн төвөөс хэдхэн метрийн зайд нөхөдтэйгөө хамт байж шархаджээ. Түүний нүүр тоүлэгдэж, гартаа хоёр, гуравдугаар зэргийн гэмтэл авсан байна.
Түүний эцэг Чад Уэлссийн ярьснаар бол 2013 онд Бостонд гүйлтийн үеэр болсон дэлбэрэлтийн үеэр аав хүү хоёр барианы газраас холгүй зогсч байсан гэнэ. “Тэгэхэд аав нь Мэйсоныг зочид буудалд авчраад хаашаа ч гарахгүй байхыг захиж байсан юм. Мэйсон харин тайван байсан” гэж Чадын эхнэр Кимберли Уэлсс ярьжээ.
Харин өнгөрсөн онд Мэйсон Парис ру уганцаараа явсан юм байна. Бостонд болсон дэлбэрэлтийн үеэс эхлэн залуу хүү их л сэрэмжтэй байдаг болсон нь энэ бүх аймшигт зүйлээс аварсан байх гэж эцэг эх нь ярьж байна.
Бельгийн нийслэлд болсон дэлбэрэлтэд АНУ-ын есөн иргэн өртөж шархадсан юм.

0 Сэтгэгдэл