COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Дэлхийн шилдэг миссүүд Монголд өрсөлдөнө

Б.БУЯНДАЛАЙ
Дэлхийн хэмжээний миссийн томоохон тэмцээнд бүсгүйчүүдээ сойж, цэнхэр дэлгэцээр л шимтэн үздэг цаг ард хоцрох нь. Учир нь, “Face of beauty international-2016” олон улсын миссийн тэмцээн Монгол Улсад анх удаа ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 9-нд зохиогдоно. Оролцогчдын тоо нэр хүндээрээ дэлхийд тавдугаарт эрэмбэлэгддэг тус тэмцээнийг эх орондоо зохиох эрхийг манай улс Шинэ Зеланд, Австрали, Тайваньтай өрсөлдөж, авсан юм. Уг тэмцээнд 60 орны мисс өрсөлдөх аж. Мөн энэ ажлын хүрээнд ирэх сарын 2-нд загварын шоу зохиохоор төлөвлөжээ. Эл шоунд Монголын бүх миссүүд оролцох юм. “Face of beauty international-2016” тэмцээнийг зохион байгуулагчид өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Уг хуралд “Face of beauty international” компанийн захирал Мила Мануэл, алдарт “Missosology” сайтын үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Пева Винтура, “Face of beauty international-2016” төслийн удирдагч Ж.Анхбаяр, “Мисс Монголиа Консалтинг” төрийн бус байгууллагын тэргүүн А.Баярцэцэг, “Face of beauty international-2013”-ын тэргүүн байрын шагналт Даймонд Ланги, “Face of beauty international-2015”-ын дэд байрын эзэн Далма Карман нар оролцсон юм. Хурлыг нээж А.Баярцэцэг “Олон улсын миссийн тэмцээн эх орондоо зохиох нь соёл урлаг, өв уламжлалаа дэлхийд сурталчлах, аялал жуулчлал, эдийн засаг зэргийг сэргээх зэрэг олон талын ач холбогдолтой. Энэ тэмцээнээр дамжуулж дэлхий нийтэд эх орноо сурталчлах том боломж бүрдэж байна. Мөн энэ ажлын хүрээнд загварын шоуг дөрөвдүгээр сарын 2-нд зохионо. Өмнө нь манай улсад дандаа миссүүд оролцсон загварын шоу болж байгаагүй. Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан миссүүдээ алдаршуулах, амжилт бүтээлийг нь олон нийтэд таниулан, сурталчлах зорилготой” гэлээ.
Мөн “Face of beauty international” компанийн захирал Мила Мануэл “Энэ тэмцээн Монголд зохиогдохоор болсонд баяртай байна. Монголын миссүүд дэлхийд алдартай. Олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлж, үргэлж үлгэр жишээ болж явдгаар нь би бахархдаг” хэмээлээ.
Харин “Face of beauty international-2016” төслийн удирдагч Ж.Анхбаяр “Өмнө нь олон улсын тэмцээн зохиож байсан туршлагагүй болохоор энэ тэмцээний эрх авахад амаргүй байлаа. Эрх авах хүсэлтээ 2013 онд гаргасан. Гэвч шалгуур, шаардлага хараахан хангаж чадахгүй байсаар өдий хүрсэн юм. Ямар ч байсан уйгагүй зүтгэсний хүчинд эх орондоо зохиох боллоо. Есдүгээр сард 60 орны гоо бүсгүйг угтаж авна. Мэдээж тэднийг дагаад маш олон загварын агентлаг, мэргэжилтэн, жуулчид ирэх нь тодорхой. БНХАУ-д 2013 онд болсон олон улсын миссийн тэмцээний хаалтын ёслолын үеэр уртын дуу, монгол бүжиг маань явахад нь их харамссан. Тэгэхээр энэ тэмцээнэээр дамжуулж зарим хүнд төрсөн буруу ойлголтыг өөрчлөх, түүх, соёлоо дэлхийд сурталчлах боломж бүрдэж байна. Тиймээс хаалтын ёслолын ажиллагаанд их анхаарч байна. Хамгийн чухал үйл явдлууд тэр үед өрнөнө гэсэн үг. Хаалтын ёслолыг 10 гаруй орны телевиз youtube, цахим сүлжээгээр шууд дамжуулна. Мөн дэлхийд алдартай загварын төрөлжсөн “Missosology” сайт бидэнтэй хамтарч ажиллаж байгаа.
Одоогийн байдлаар биднийг Нийслэлийн засаг даргын тамгын газар, БСШУЯ, Монголын аялал жуулчлалын холбоо дэмжиж, хамтарч ажиллахаар болоод байна. Цаашид ч хамтарч ажиллахыг хүсч буй хүн бүхэнд бидний үүд хаалга нээлттэй байгааг онцолъё” гэлээ.

0 Сэтгэгдэл