COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Томас Майн Рид мэндэлжээ
Адал явдалд дурлагч Ирланд баатар эрийн тухай өгүүлэх 100 бүлэг, 512 хуудаст “Морь унасан толгойгүй хүн” роман 1868 онд хэвлэгдэж, нэрт зохиолч Ч.Лодойдамба 1956 онд эх хэлнээ хөрвүүлэн, Монголын уншигчдад дэлхийн утга зохиолын сор бүтээлтэй танилцах завшаан тохиосон түүхтэй.
Тус номын зохиогч Английн нэрт зохиолч Томас Майн Рид 1818 оны энэ өдөр Ирландын Боллиронид санваартны гэрт мэндэлжээ. Эцэг нь түүнийг лам болгохыг хүссэн боловч, хүү эрс эсэргүүцэж, эцэст нь 1840 онд гэрээ орхин, Америкийг зорьсон гэдэг. Бага Томас амьдрахын эрхэнд хөвөнгийн тариаланд ажиллаж, жүжигчин, багшаар ажиллахдаа “Шинэ Орлеан”-аас Мексик рүү тэнүүчлэн аглаг тал нутаг, гол мөрнөөр хэрэн хэсч, хар арьст боол, анчин, дүрвэгсэд, газар нутгийнхаа төлөө тэмцэгчид гээд нийгмийн олон дүртэй учирч явсан нь хожмын бүтээлийнхээ эх санааг олсон гэлтэй.
Тэрээр 1843 оноос Филадельфиад суурьшин 1950 онд “Чөлөөт буучид” анхны романаа хэвлүүлж, энэ үеэс зохиол бичих ажилдаа ханцуй шамлан орж, насан эцэстлээ 75 роман, олон тооны өгүүллэг бичсэнээс “Чөлөөт сум”, “Хуйхын ангууч”, “Зоригт анчин бүсгүй”, “Морь унасан толгойгүй хүн”, “Оцеола баатар”, “Семинолчуудын удирдагч Оцеола”, “Цагаан бээлий”, “Маронууд”, “Хурлийз бүсгүй” зэрэг олон арван бүтээл нь уншигчдын амтархан уншдаг зохиол болж чадсан билээ.
1950 ond yasan yasan gene ee? huduunii malaa
(1818/04/04-1883/10/22)
Адал явдалд дурлагч Ирланд баатар эрийн тухай өгүүлэх 100 бүлэг, 512 хуудаст “Морь унасан толгойгүй хүн” роман 1868 онд хэвлэгдэж, нэрт зохиолч Ч.Лодойдамба 1956 онд эх хэлнээ хөрвүүлэн, Монголын уншигчдад дэлхийн утга зохиолын сор бүтээлтэй танилцах завшаан тохиосон түүхтэй.Тус номын зохиогч Английн нэрт зохиолч Томас Майн Рид 1818 оны энэ өдөр Ирландын Боллиронид санваартны гэрт мэндэлжээ. Эцэг нь түүнийг лам болгохыг хүссэн боловч, хүү эрс эсэргүүцэж, эцэст нь 1840 онд гэрээ орхин, Америкийг зорьсон гэдэг. Бага Томас амьдрахын эрхэнд хөвөнгийн тариаланд ажиллаж, жүжигчин, багшаар ажиллахдаа “Шинэ Орлеан”-аас Мексик рүү тэнүүчлэн аглаг тал нутаг, гол мөрнөөр хэрэн хэсч, хар арьст боол, анчин, дүрвэгсэд, газар нутгийнхаа төлөө тэмцэгчид гээд нийгмийн олон дүртэй учирч явсан нь хожмын бүтээлийнхээ эх санааг олсон гэлтэй.
Тэрээр 1843 оноос Филадельфиад суурьшин 1950 онд “Чөлөөт буучид” анхны романаа хэвлүүлж, энэ үеэс зохиол бичих ажилдаа ханцуй шамлан орж, насан эцэстлээ 75 роман, олон тооны өгүүллэг бичсэнээс “Чөлөөт сум”, “Хуйхын ангууч”, “Зоригт анчин бүсгүй”, “Морь унасан толгойгүй хүн”, “Оцеола баатар”, “Семинолчуудын удирдагч Оцеола”, “Цагаан бээлий”, “Маронууд”, “Хурлийз бүсгүй” зэрэг олон арван бүтээл нь уншигчдын амтархан уншдаг зохиол болж чадсан билээ.
1 Сэтгэгдэл
цэндсүрэн
сохор юм уу хараач
2019.05.22
2016.04.04
























