АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Он гарсаар 39.3 мянган га газар ой, хээрийн түймэрт өртжээ
Улсын хэмжээнд энэ сарын 1-ний байдлаар Булган аймгийн Бугат сум, Дорнод аймгийн Баянтүмэн, Баян-Уул, Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Наран, Дарьганга, Хэнтий аймгийн Биндэр сум гэхчлэн дөрвөн аймгийн есөн суманд 10 удаа, нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины аманд нэг, нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 39.3 мянган га газар түймэрт өртөөд байна.
Түймрийн улмаас хоёр гэр, нэг саравч шатаж, 40 толгой мал өртсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 86 албан хаагч, зургаан автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 79 албан хаагч, долоон автомашин, хоёр мотоцикль, 192 иргэн, 19 автомашин тус тус дайчлагдан ажилласан бөгөөд одоогоор дээрх түймрийн тохиолдлын гурвын нь бүрэн унтрааж, тавыг нь цурманд оруулаад байна. Түүнчлэн, Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх тасгаас ой, хээрийн түймрийг хохирол багатай, шуурхай унтраах зорилгоор тухай бүрт төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарт түймрийн цагийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар, зөвлөмж өгч, мэргэжлийн шуурхай удирдлагаар ханган ажиллаж байгаа юм.
Хаврын хуурайшилт эрчимжиж, түймрийн гаралт, давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуй нэгжүүд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Улсын хэмжээнд энэ сарын 1-ний байдлаар Булган аймгийн Бугат сум, Дорнод аймгийн Баянтүмэн, Баян-Уул, Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Наран, Дарьганга, Хэнтий аймгийн Биндэр сум гэхчлэн дөрвөн аймгийн есөн суманд 10 удаа, нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины аманд нэг, нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 39.3 мянган га газар түймэрт өртөөд байна.Түймрийн улмаас хоёр гэр, нэг саравч шатаж, 40 толгой мал өртсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 86 албан хаагч, зургаан автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 79 албан хаагч, долоон автомашин, хоёр мотоцикль, 192 иргэн, 19 автомашин тус тус дайчлагдан ажилласан бөгөөд одоогоор дээрх түймрийн тохиолдлын гурвын нь бүрэн унтрааж, тавыг нь цурманд оруулаад байна. Түүнчлэн, Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх тасгаас ой, хээрийн түймрийг хохирол багатай, шуурхай унтраах зорилгоор тухай бүрт төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарт түймрийн цагийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар, зөвлөмж өгч, мэргэжлийн шуурхай удирдлагаар ханган ажиллаж байгаа юм.
Хаврын хуурайшилт эрчимжиж, түймрийн гаралт, давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуй нэгжүүд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
0 Сэтгэгдэл
























