COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Британни Белт монгол киноны гол дүрд тоглоно
“Хувьсал” продакшны бүтээл “Атганд Үлдсэн Эрдэнэ” киноны гүйцэтгэх продюсерээр ажилласан зургийн найруулагч, продюсер Д.Ангарагийг кино сонирхогчид андахгүй. Түүний ачаар дээрх кино холливудад бүтээгдсэн анхны Монгол кино гэсэн сэтэр зүүсэн. Түүнчлэн киногоо олон улсын стандартад нийцүүлэх үүднээс дуу, гэрэл техникүүдээ бүгдийг нь АНУ-ын нэртэй уран бүтээлчидтэй хамтарч хийсэн болохоор өнөөг хэр нь үзэгчдийн таашаалд нийцсээр байгаа билээ. Ийнхүү Монголын киночдыг холливудтай холбох гүүр болсон Д.Ангараг саяхан эх орондоо ирээд буцахдаа “Монголдоо энэ зун хийх дараагийн кино тодорхой болсон. Энэ зун хийх кино маань ч бас Америкийн зах зээлд борлогдоно. Маш том цар хүрээтэйгээр хийх гэж байгаа учраас манай найруулагч, зохиолч, менежерүүд гадагшаа судалгаа хийхээр явсан. Миний барьж байгаа зарчмаар бид эхлээд хаана гэдгээ л маш сайн тодорхойлох ёстой.
Дэлхийд өрсөлдөх монгол контент бүтээе гэвэл анхнаасаа тэр чиглэл рүү сайн ажиллах ёстой” гэж байсан юм. Тэгвэл тэрээр өчигдөр өөрийн цахим хаягаараа дамжуулж нэгэн сонирхолтой мэдээлэл дуулгав. Тодруулбал “Энэ зун Монголд хийгдэх шинэ киноны маань гол дүрд Британни Белт тоглохоор болсон. Түүний хувьд удахгүй нээлтээ хийх “Mother’s Day” кинонд Жулиа Робертс, Женнифер Анистон, Кайт Хадьсон нартай хамтарч тоглосон. Монголын одууд Холливудын кинонд тоглож байсан бол анх удаа Холливудын шинэ од Монголын кинонд тоглохоор боллоо” гэсэн мэдээллийг хүргэлээ. Харин уг киноных нь эрэгтэй гол дүрд монгол жүжигчин тоглох гэнэ. Одоогоор сонгон шалгаруулалтаа хийээгүй байгаа юм байна. Бриттани Белтийн хувьд 1991 оны долдугаар сарын 16-нд АНУ-ын Канзас мужийн Уичито хотод төржээ. 2002-2016 онд нийт 10 кинонд тоглосон юм байна. Анх “Ул мөргүй” гэдэг адал явдалт кинонд тоглосноосоо хойш “”Касл”, “Крисийг бүгд үзэн ядаж байна”, “Эцэг эхчүүд”, “Тэднийг төрөх газарт шилжүүлсэн”, “Бүгд л миний амраг байсан”, “Semper Fi”, “Хөөрхий Пол” зэрэг цуврал кинонд амжилттай тоглож, кино сонирхогчдын анхаарлын төвд орж ирсэн байна. Драм, адал явдал, инээдэм гээд бүх төрлийн дүрд тоглож чаддаг тэрээр голдуу Милисент Шелтон, Робин Томас Гроссман, Жим Холмс, Жеки Дебитэн, Жейсон Брукс нартай хамтран ажилладаг аж.
“Хувьсал” продакшны бүтээл “Атганд Үлдсэн Эрдэнэ” киноны гүйцэтгэх продюсерээр ажилласан зургийн найруулагч, продюсер Д.Ангарагийг кино сонирхогчид андахгүй. Түүний ачаар дээрх кино холливудад бүтээгдсэн анхны Монгол кино гэсэн сэтэр зүүсэн. Түүнчлэн киногоо олон улсын стандартад нийцүүлэх үүднээс дуу, гэрэл техникүүдээ бүгдийг нь АНУ-ын нэртэй уран бүтээлчидтэй хамтарч хийсэн болохоор өнөөг хэр нь үзэгчдийн таашаалд нийцсээр байгаа билээ. Ийнхүү Монголын киночдыг холливудтай холбох гүүр болсон Д.Ангараг саяхан эх орондоо ирээд буцахдаа “Монголдоо энэ зун хийх дараагийн кино тодорхой болсон. Энэ зун хийх кино маань ч бас Америкийн зах зээлд борлогдоно. Маш том цар хүрээтэйгээр хийх гэж байгаа учраас манай найруулагч, зохиолч, менежерүүд гадагшаа судалгаа хийхээр явсан. Миний барьж байгаа зарчмаар бид эхлээд хаана гэдгээ л маш сайн тодорхойлох ёстой. Дэлхийд өрсөлдөх монгол контент бүтээе гэвэл анхнаасаа тэр чиглэл рүү сайн ажиллах ёстой” гэж байсан юм. Тэгвэл тэрээр өчигдөр өөрийн цахим хаягаараа дамжуулж нэгэн сонирхолтой мэдээлэл дуулгав. Тодруулбал “Энэ зун Монголд хийгдэх шинэ киноны маань гол дүрд Британни Белт тоглохоор болсон. Түүний хувьд удахгүй нээлтээ хийх “Mother’s Day” кинонд Жулиа Робертс, Женнифер Анистон, Кайт Хадьсон нартай хамтарч тоглосон. Монголын одууд Холливудын кинонд тоглож байсан бол анх удаа Холливудын шинэ од Монголын кинонд тоглохоор боллоо” гэсэн мэдээллийг хүргэлээ. Харин уг киноных нь эрэгтэй гол дүрд монгол жүжигчин тоглох гэнэ. Одоогоор сонгон шалгаруулалтаа хийээгүй байгаа юм байна. Бриттани Белтийн хувьд 1991 оны долдугаар сарын 16-нд АНУ-ын Канзас мужийн Уичито хотод төржээ. 2002-2016 онд нийт 10 кинонд тоглосон юм байна. Анх “Ул мөргүй” гэдэг адал явдалт кинонд тоглосноосоо хойш “”Касл”, “Крисийг бүгд үзэн ядаж байна”, “Эцэг эхчүүд”, “Тэднийг төрөх газарт шилжүүлсэн”, “Бүгд л миний амраг байсан”, “Semper Fi”, “Хөөрхий Пол” зэрэг цуврал кинонд амжилттай тоглож, кино сонирхогчдын анхаарлын төвд орж ирсэн байна. Драм, адал явдал, инээдэм гээд бүх төрлийн дүрд тоглож чаддаг тэрээр голдуу Милисент Шелтон, Робин Томас Гроссман, Жим Холмс, Жеки Дебитэн, Жейсон Брукс нартай хамтран ажилладаг аж.
0 Сэтгэгдэл
























