"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Сансарт нисэхийн өмнө нисэгчдийн үздэг кино, хөлөг дээрх бичээс

Сансрын нисэгчид хэдэн сарын турш бэлтгэл хийдэг. Бие бялдрын дасгалуудаас гадна их хэмжээний онолын мэдлэг эзэмших ёстой. Үүнээс гадна сансрын нисэгчдийн дунд сонин сонин уламжлал тогтсон байдаг.

Оросын сансрын нисэгчид 30 жилийн туршид сансарт нисэхийнхээ өмнө нэг л кино үздэг нь “Цөлийн цагаан нар” кино.
Сергей Королевын үеэс л сансрын хөлгийг даваа гарагт хөөргөдөггүй байж. Хэргийн гол учир нь долоо хоногт гардаг ослын ихэнх нь даваа гарагт гардаг гэнэ. Мөн аравдугаар сарын 24-ний өдөр Байконурын сансрын буудал хаалттай байдаг. 1960, 1963 оны энэ өдөр хөөрсөн хөлөг, сансрын нисэгчдийн золгүй үхлээр төгссөн байдаг.

Сансрын нисэгчид аяллаа амжилттай болгохын тулд хөлгийн тээгч пуужин дээр “Таня” гэж бичдэг уламжлалтай. Нэгэн цагт хамтран ажиллагсдын нэг нь хайртай бүсгүйнхээ нэрийг сансрын хөлөг дээр бичиж мөнхөлсөн нь ийм уламжлал тогтоход хүргэжээ. Нэг удаа ингэж бичээгүй байсан чинь пуужин дэлбэрсэн гэнэ. Ийм л болохоор оросын сансрын нисэгчид нисэхийн өмнө “Таня”-гийн нэрийг хөлөг дээрээ заавал бичдэг болжээ.
Цөлийн гэгээ гэж орчуулдаг юм даа.Монголд ингэж орчуулж гаргаж байсан
Mukhar syseg,togtson zanshil jm daa.

Сансрын нисэгчид хэдэн сарын турш бэлтгэл хийдэг. Бие бялдрын дасгалуудаас гадна их хэмжээний онолын мэдлэг эзэмших ёстой. Үүнээс гадна сансрын нисэгчдийн дунд сонин сонин уламжлал тогтсон байдаг.

Оросын сансрын нисэгчид 30 жилийн туршид сансарт нисэхийнхээ өмнө нэг л кино үздэг нь “Цөлийн цагаан нар” кино.
Сергей Королевын үеэс л сансрын хөлгийг даваа гарагт хөөргөдөггүй байж. Хэргийн гол учир нь долоо хоногт гардаг ослын ихэнх нь даваа гарагт гардаг гэнэ. Мөн аравдугаар сарын 24-ний өдөр Байконурын сансрын буудал хаалттай байдаг. 1960, 1963 оны энэ өдөр хөөрсөн хөлөг, сансрын нисэгчдийн золгүй үхлээр төгссөн байдаг.

Сансрын нисэгчид аяллаа амжилттай болгохын тулд хөлгийн тээгч пуужин дээр “Таня” гэж бичдэг уламжлалтай. Нэгэн цагт хамтран ажиллагсдын нэг нь хайртай бүсгүйнхээ нэрийг сансрын хөлөг дээр бичиж мөнхөлсөн нь ийм уламжлал тогтоход хүргэжээ. Нэг удаа ингэж бичээгүй байсан чинь пуужин дэлбэрсэн гэнэ. Ийм л болохоор оросын сансрын нисэгчид нисэхийн өмнө “Таня”-гийн нэрийг хөлөг дээрээ заавал бичдэг болжээ.
0 Сэтгэгдэл
2016.04.13
2016.04.12
























