COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Цэргийн хөгжмийн олон улсын наадамд оролцоод иржээ

ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн БНСУ-ын Чангвон хотод болсон олон улсын цэргийн хөгжмийн наадамд амжилттай оролцлоо. Өчигдөр өндөрлөсөн наадамд бие бүрэлдэхүүнээ ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн дарга, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүх нарын албаныхан удирдан оролцсон юм. Энэ хамт олон өмнө нь дэлхийн улс орнуудад зохиогддог цэргийн найрал хөгжмийг танилцуулах наадамд амжилттай оролцож иржээ.
Манай найрал хөгжимчид 2000 онд БНАСАУ-ын “Хаврын баяр” урлагийн наадам, 2002, 2006, 2007 онд БНСУ-ын Вонжу, Жэнь-Хайе, 2007 онд ХБНГУ-ын Берлин, Кёлн, 2010 онд Бремен, 2011 онд Алсфельд, Нооёштат, Хээсэн, Шотландын Эдинбург, ОХУ-ын Хабаровск хотод зохиогдсон Олон улсын цэргийн үлээвэр хөгжмийн наадамд амжилттай оролцож, эх орныхоо хөгжмийн урлагийг дэлхийн улс орнуудад сурталчлан, шүүгчдээс өндөр үнэлэлт авч байсан байна.
Монгол Улсын Төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа, гадаад, дотоодын дээд хэмжээний зочид төлөөлөгчдийг хүндэтгэн угтах, Зэвсэгт хүчнийг сурталчлах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн тэд дэлхийн 150 гаруй орны төрийн дуулал, сонгодог болон орчин үеийн хөгжмийн бүтээлүүд, Монголын хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлийг урын сандаа багтаасан Монгол Улсын анхны томоохон мэргэжлийн урлагийн байгууллагын нэг юм.

0 Сэтгэгдэл