"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Яаж ажилладгийг үзүүлэх гээд дэлбэлчихэж
Пакистаны Карачи хотноо аль 2015 оны дөрөвдүгээр сард эхэлсэн Засгийн газрын эсрэг террорист ажиллагааны шүүх хурлын үеэр нэгэн золгүй явдал болж гар хийцийн гар бөмбөг дэлбэрчээ.
Шүүгдэгчдийн төрийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг нотлохын тулд шүүгч хавтас хэрэгт хавсаргасан баримт сэлт, эд зүйлийг үзүүлж байгаад гар хийцийн гранат үзүүлэх үеэрээ цагдаагийн ажилтан Лиаквата Алид хандан энэ бөмбөг яаж ажилладгийг хэлээд аль гэжээ.
Харин Али гар бөмбөгийг авч зүгээр тайлбарлахын оронд үзүүлэхийг оролдсон байна. Харамсалтай нь энэ үеэр гар бөмбөг дэлбэрч Али өөрөө, цагдаагийн бас нэг ажилтан, шүүхийн нарийн бичгийн дарга нар шархадсан байна.
Шархдагсдыг эмнэлэгт хүргэсэн байна.
Али харин гар бөмбөгийг задалж үзүүлэх гэж байсан гэжээ.
Дэлбэрэлтийн чимээ сонсон цагдаагийнхан шүүхийн байрыг бүсэлж орчны хүмүүсийг нүүлгэн шилжүүлж аюулгүй болгосон байна.
Цагдаагийн дарга харин Алиг эмнэлгээс гармагц шийтгэж хариуцлага тооцно гэж мэдэгджээ.
Пакистаны Карачи хотноо аль 2015 оны дөрөвдүгээр сард эхэлсэн Засгийн газрын эсрэг террорист ажиллагааны шүүх хурлын үеэр нэгэн золгүй явдал болж гар хийцийн гар бөмбөг дэлбэрчээ. Шүүгдэгчдийн төрийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг нотлохын тулд шүүгч хавтас хэрэгт хавсаргасан баримт сэлт, эд зүйлийг үзүүлж байгаад гар хийцийн гранат үзүүлэх үеэрээ цагдаагийн ажилтан Лиаквата Алид хандан энэ бөмбөг яаж ажилладгийг хэлээд аль гэжээ.
Харин Али гар бөмбөгийг авч зүгээр тайлбарлахын оронд үзүүлэхийг оролдсон байна. Харамсалтай нь энэ үеэр гар бөмбөг дэлбэрч Али өөрөө, цагдаагийн бас нэг ажилтан, шүүхийн нарийн бичгийн дарга нар шархадсан байна.
Шархдагсдыг эмнэлэгт хүргэсэн байна.
Али харин гар бөмбөгийг задалж үзүүлэх гэж байсан гэжээ.
Дэлбэрэлтийн чимээ сонсон цагдаагийнхан шүүхийн байрыг бүсэлж орчны хүмүүсийг нүүлгэн шилжүүлж аюулгүй болгосон байна.
Цагдаагийн дарга харин Алиг эмнэлгээс гармагц шийтгэж хариуцлага тооцно гэж мэдэгджээ.
0 Сэтгэгдэл
чек
хаа сайгүй мэдрэл муутай эх орончид үхэл таригчид байсаар байна
2016.04.15
























