Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Жүдочид түүхэн амжилт гаргалаа
yarshig yarshig 700 say dollaraa shalgahaa bolichih heregtei. gencogoos oor hen ingej bidniig judogoor avrah yum bee hen ch bish. Judog hugjuulehiin derged ter mungu yu yum be yu ch bish. sainshand tumur zam gesen demii balai yumiig bolih heregtei
Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон 2016 оны жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай 18 жүдоч зодоглож, дөрвөн алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа. 30 орны эрэгтэй 137, эмэгтэй 98 нийт 235 жүдоч хүч үзсэн тэмцээн өчигдөр багийн барилдаанаар өндөрлөсөн юм.

Энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээн манай жүдочдын хувьд түүхэн амжилт гаргасан тэмцээн байв. Учир нь, Азийн аваргаас анх удаа арван медаль хүртсэний дөрөв нь алт байв. Түүнчлэн, багийн барилдаанд эрэгтэй, эмэгтэй баг хоёул финалдсан нь урьд үзүүлж байгаагүй том амжилт билээ. Багийн барилдаанд эрэгтэй, эмэгтэй хоёр баг маань мөнгөн медалийн эзэн болсон юм.
Олимпын алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр жиндээ аваргалж, анх удаа Азийн аваргаболов. Мөн тэмцээний 66 кг-д зодоглосон ОУХМ Д.Алтансүх алтан медаль хүртсэн.
Тивийн тэмцээнээс 14 медаль хүртэж байсан тэрээр Азийн аваргад анх удаа зодоглосон нь энэ. Түүнчлэн, 81 кг-д ОУХМ Н.Дагвасүрэн ААШТ-д анх удаа зодоглож алтан медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Д.Сумъяа мөн өөрийн жинд аваргаллаа. Тэрээр 2012-2014 онд Азийн аваргаас дараалан хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ жил медалийн өнгөө хувиргаж алт болгосон юм.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн аваргын төлөө Дэлхийн аварга М.Уранцэцэг, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг нар барилдаж, Г.Отгонцэцэг аваргалж, М.Уранцэцэг мөнгөн медаль хүртсэн. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан ОУХМ Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 52 кг-д зодоглосон М.Бундмаа, 63 кг-д ОУХМ Ц.Цэрэннадмид,+78 кг-д О.Жавзмаа, -78 кг-ын жинд зодоглосон П.Лхамдэгд, нар хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ.

0 Сэтгэгдэл
2016.04.18