COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Алтан хайч”-ийн эзэн маргааш тодорно
Монголын үсчин гоо сайханчдын шинэ үеийнхний амжилт, ур чадвар ямар түвшинд явааг харуулах зорилготой “Алтан хайч” улсын уралдаан маргааш “Аса” циркт болно. Энэ удаагийн уралдаанд үсчин, гоо засалчийн мэргэжлээр суралцдаг 144 оюутан өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Жил ирэх тусам хүрээгээ тэлэн чансаажиж байгаа эл тэмцээн нь үсчин гоо засалчдын ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой юм.

Түүгээр ч барахгүй багшлах мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулдаг гэж үздэг. “Алтан хайч” уралдааны оролцогчид тухайн оны үсний засалт, нүүр будалтын чиг хандлагыг тодорхойлох даалгавартай байдаг. Тиймээс энэ жил ямар засалт трэнд болохыг маргаашийн тэмцээнээс мэдэж болох нь. Дашрамд сонирхуулахад, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн 50 жилийн ойн хүрээнд уг тэмцээн зохион байгуулагдаж буй гэдгээрээ онцлогтой юм.

0 Сэтгэгдэл