Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Дэлхийн шилдгүүд манай улсад бэлтгэлээ базааж байна
Улаанбаатар хотноо энэ сарын 22-24-ний өдрүүдэд болох зуны олимпын ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулалтын “The first “Last-Chance” тэмцээнд дэлхийн таван тивийн 81 орны баг оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тэмцээнд оролцохоор ирсэн гадаадын бөхчүүд Спортын төв ордон, “Чингис” зочид буудлын Бялдаржуулалтын танхим, “Говь ресорт” амралтын бэлтгэлийн төвд бэлтгэл сургуулилтаа базааж байгаа аж. Тухайлбал, Спортын төв ордонд АНУ, БНСУ, Гондурас, Колумб, Молдав, Норвег, Украины тамирчид, “Говь ресорт” амралтад Казахстан, Латви, Финланд, Франц, Швед зэрэг нийтдээ хорь орчим орны 80 гаруй бөх бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм байна. Мөн өчигдөр манай улсад 26 орны бөх ирсэн бол Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны төлөөлөгчид энэ сарын 21-нд манай улсад ирэх нь. Дашрамд сонирхуулахад, “RIO-2016” олимпын эрх авах чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн нэгдүгээр шатны тэмцээнийг нээх гэж Дэлхийн чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Лалович пүрэв гарагт Монголд ирнэ.
0 Сэтгэгдэл




















