Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Пабло Пикассо болон Сальвадор Дали нарын бүтээл дэлгэгдэнэ

Сальвадор Далигийн бүтээлийн цуглуулгаараа дэлхийд дөрөвт ордог Оросын цуглуулагч Александр Шадрин Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нөгөөдөр буюу баасан гарагаас нэг сарын хугацаанд хувийн цуглуулгаа дэлгэх нь.
XX зууны агуу зураач, уран барималч, кубизмын урсгалыг үндэслэгч Пабло Пикассо, Испаниас гаралтай, сюрреализмын урсгалыг үндэслэгчдийн нэг зураач, уран барималч Сальвадор Дали нарын бүтээлийн эх хувьтай ойроос танилцах ховорхон завшаан тохиож буй нь энэ. Александр Шадрины цуглуулгад Далигийн уран зургаас гадна уран баримал ч түлхүү байдаг аж. Үзэсгэлэнд 200 орчим бүтээл дэлгэгдэхээс Сальвадор Далигийнх түлхүү тавигдана. Нэрт зураач Пабло Пикассогийн уран зурагаас гадна керамикийн төрлийн ажлууд ч олны хүртээл болох нь.
Александр Шадрин дэлхийн олон оронд хувийн цуглуулгаараа үзэсгэлэн гаргаж байсан нэгэн. Манай улсад үзэсгэлэн гаргах хүсэлтээ аль жилийн өмнөөс Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд тавьсан гэдэг. Ийн кубизм, сюрреализмын урсгалыг үндэслэгч нэрт уран бүтээлчдийн бүтээлтэй нийслэлчүүд нэг сарын хугацаанд танилцах нь. Сальвадор Далигийн “Цаг хугацаанд эмээллүүлсэн морь”, “Шургуулгат Венера”, харин Пикассогийн “Бүжигч дөрөв”, “Ямаан толгой хажуунаасаа” хэмээх үнэ цэнэтэй бүтээлүүд үзэсгэлэнд дэлгэгдэнэ гэдгийг нэмж дуулгая.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан