Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Авраам Линкольн ба цус сорогч


Дэлхийн кино сонирхогчдын шимтэн үзэх киноны жагсаалт нэгээр нэмэгдлээ. Энэ бол зохиолч Сед Грахам Смитийн “Авраам Линкольн ба цус сорогч” нэртэй ном кино болсон юм. Ингээд та бүхэнд зохиолчийн ярилцлагыг толилуулж байна.


-Таны ном кино болгоход ямар санагдав?
-Маш сонирхолтой байлаа. Учир нь, ном кино хоёр хоорондоо тэс өөр. Номны тухайд хэлбэл ном нь арай бодит түүхийг агуулж чадсан юм. Юу гэхээр цус сорогчдын бодит түүхийн талаар би номондоо бичсэн. Xарин кинонд энэхүү номны зүгээр оргил хэсэг буюу онцгой хэсгүүдээс л түүн үзүүлсэн. Уг кинонд хэтрүүлэгний тоо нь ихэдсэн юм шиг санагдсан. Гэхдээ одоо зун цаг учраас илүү олон хүнд хүрэх юм шиг санагдаж байна.Мөн тулаан ихтэй хэсэг их байсан тул миний хувьд энэ кино тийм ч сайхан санагдаагүй. Энэ зохиолыг нь би бичсэн шүү дээ.Сэтгэл жаахан гонсгор л байна.

-Дөнгөж дэлгэцнээ үзэхэд та ямар жанрын кино хийх бол гэж харж байсан бэ?
-Ер нь, давгүй байсан гэхдээ зарим хэсэгт миний инээд маш их хүрсэн. Кино миний бичсэнээс тэс өөр байсан юм. Дахиад хэлэхэд кинонд хэтрүүлэг их байсан гэхүү дээ. Би бодохдоо энэ кино арай л жаахан галзуу тал руугаа л байсан санагдлаа. Уг нь, илүү классик зүйл хүссэн юм л даа.

-Та Тим Бартонтай ажлын ха­рилцаагаа “Авраам Линкольн” но­мыг бичиж байхдаа эхэлсэн гэсэн үнэн үү. Мөн “Харанхуй сүүдэр”хэмээх кинонд тоглосноор та хоёрын нөхөрлөл дууссан гэсэн үнэн үү?
- Миний ойлгож байгаагаар Тим тэр үед “Нэр хүнд” хэмээх кино дээр ажиллаж байхдаа кино хийж байгааг дуулсан даруйдаа надад янз бүрийн санаа оноо хэлж байсан. Тэр өөрийн найз продюсер Тимуртай хамтран миний номыг кино болгон буулгахыг санал болгосон. Тэгээд ч би зөвшөөрсөн юм.

-Би саяхан таны номны өмнөтгөл үгийг уншиж байхад Мейрийн “Бүрэнхий” кинотой утгын хувьд адилхан санагдсаныг нуух хэрэггүй байх. Та ер нь энэ бүтээлийг үзэж байв уу?
-Магадгүй л юм. Энэ кино чинь их олон ангитай байх аа. Яг үнэнээ хэлэхэд энэ бүтээл миний дуртай төрөл биш гэхүү дээ.   Яагаад гэвэл би чинь 36 настай шүү дээ. Тэгэхээр миний нас үүнд тохирохгүй байгаа биз. Тэрнээс биш ном бол надад давгүй санагддаг юм. Ерөнхийдөө кинотойгоо бас л авцалдаагүй гэж олон хүн боддог юм билээ.

-Тэгвэл танд таалагддаг цус сорогчийн талаархи кино байдаг уу?
-Тэгэлгүй яахав. Би бага байхдаа Энн Райсын цус сорогчийн талаархи номуудыг их шимтэн уншдаг байлаа. Кинонд ч бас нугасгүй байсан шүү. Миний энэ төрлийн кинонд дурладаг шалтгаан нь ихэнх киноны цус сорогчдын гадаад төрх нэг тийм эрхэмсэг байдгаас гадна бус­­даас содон мэдрэхүйтэй байдаг шүү дээ.

-Таныг ингэж хэлсэн чинь энэ төр­лийн киног бүр их үзмээр санагдлаа. Ярилцсанд баярлалаа.
-Зүгээр дээ. Баярлалаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан