Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Ирэх сард таван монгол кино үзэгчдэд хүрэх нь
“Тэнгис” кино театр ирэх сард нээлтээ хийх кинонуудын үзвэрийн төлөвлөгөөг гаргажээ. Тус төлөвлөгөөнд нь дөрвөн монгол кино багтсан байна. Тухайлбал, ирэх сарын 6-нд “Зургаа дахь хүсэл”, 13-нд “Муу нүүрт”, 15-нд “Өнөр бүл”, 27-нд “Сайн уу амьдрал минь 2” кино нээлтээ хийхээр болжээ. Түнчлэн ганц нэг кино нэмэгдэж хасагдах эсвэл нээлтийн тов өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй гэнэ. Ямартай ч нээлтээ хийх гэж буй кинонуудын талаар бяцхан мэдээлэл хүргэе. Жүжигчин Э.Ууганбаярын продюссерлэсэн “6 дахь хүсэл” нэртэй уран сайхны киноны найруулагчаар Б.Тулга ажиллажээ. Харин зохиолыг нь Б.Буяндэлгэр бичсэн бөгөөд тус киноны онцлог нь СУИС-ийг 2005 онд төгссөн нэг ангийн хамт олон болох Э.Мөнхтөр, Б.Уянга, Г.Отгонцэцэг, Ц.Энхтайван, Д.Мөнх-Од, Ш.Пүрэвсүрэн нар төгсөлтийнхөө 10 жилийн ойд зориулан бүтээсэн юм байна. Гэхдээ жүжигчин Э.Ууганбаяр өөрөө тус кинондоо тоглоогүй ажээ.
“Хаган” фильмийн зохиолч Д.Ундраа, найруулагч Э.Оргил нарын хамтын уран бүтээл нь “Муу нүүрт” уран сайхны кино юм. Гол дүрд жүжигчин О.Долгор, Б.Анхбаяр, Р.Баттогтох, О.Тэмүүжин нар тогложээ. Ээдрээтэй, адармаатай гэмээр зохиолтой эмгэнэлт инээдмийн жанрын кино юм байна. Тус киноны уран бүтээлчид нээлт болох хүртлээ киноныхоо тухай ам нээхгүй байхаар шийдсэн бололтой. Тун удахгүй гэхээс өөр мэдээлэл өгөхгүй байгаа юм.
“Hulegu Pictures” болон Монгол кино нэгтгэлийн хамтарсан “Эдүгээчилсэн Монгол кино” төслийн бүтээл “Өнөр бүл, Өнөө цагт” уран сайхны киног Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзийгийн санаачилгаар бүтээсэн билээ. Киноны зохиолыг түүний гэргий Д.Нансал бичиж, жүжигчин, найруулагч С.Баттулга найруулсан аж. Гол дүрд өмнөх ангид тоглосон Ч.Алтан-Өлзий, Ц.Чулуунцэцэг, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар нар тоглосон байна.
“Тэнгис” кино театр ирэх сард нээлтээ хийх кинонуудын үзвэрийн төлөвлөгөөг гаргажээ. Тус төлөвлөгөөнд нь дөрвөн монгол кино багтсан байна. Тухайлбал, ирэх сарын 6-нд “Зургаа дахь хүсэл”, 13-нд “Муу нүүрт”, 15-нд “Өнөр бүл”, 27-нд “Сайн уу амьдрал минь 2” кино нээлтээ хийхээр болжээ. Түнчлэн ганц нэг кино нэмэгдэж хасагдах эсвэл нээлтийн тов өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй гэнэ. Ямартай ч нээлтээ хийх гэж буй кинонуудын талаар бяцхан мэдээлэл хүргэе. Жүжигчин Э.Ууганбаярын продюссерлэсэн “6 дахь хүсэл” нэртэй уран сайхны киноны найруулагчаар Б.Тулга ажиллажээ. Харин зохиолыг нь Б.Буяндэлгэр бичсэн бөгөөд тус киноны онцлог нь СУИС-ийг 2005 онд төгссөн нэг ангийн хамт олон болох Э.Мөнхтөр, Б.Уянга, Г.Отгонцэцэг, Ц.Энхтайван, Д.Мөнх-Од, Ш.Пүрэвсүрэн нар төгсөлтийнхөө 10 жилийн ойд зориулан бүтээсэн юм байна. Гэхдээ жүжигчин Э.Ууганбаяр өөрөө тус кинондоо тоглоогүй ажээ.“Хаган” фильмийн зохиолч Д.Ундраа, найруулагч Э.Оргил нарын хамтын уран бүтээл нь “Муу нүүрт” уран сайхны кино юм. Гол дүрд жүжигчин О.Долгор, Б.Анхбаяр, Р.Баттогтох, О.Тэмүүжин нар тогложээ. Ээдрээтэй, адармаатай гэмээр зохиолтой эмгэнэлт инээдмийн жанрын кино юм байна. Тус киноны уран бүтээлчид нээлт болох хүртлээ киноныхоо тухай ам нээхгүй байхаар шийдсэн бололтой. Тун удахгүй гэхээс өөр мэдээлэл өгөхгүй байгаа юм.
“Hulegu Pictures” болон Монгол кино нэгтгэлийн хамтарсан “Эдүгээчилсэн Монгол кино” төслийн бүтээл “Өнөр бүл, Өнөө цагт” уран сайхны киног Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзийгийн санаачилгаар бүтээсэн билээ. Киноны зохиолыг түүний гэргий Д.Нансал бичиж, жүжигчин, найруулагч С.Баттулга найруулсан аж. Гол дүрд өмнөх ангид тоглосон Ч.Алтан-Өлзий, Ц.Чулуунцэцэг, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар нар тоглосон байна.
0 Сэтгэгдэл
























