COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Эрдэнэ нуусан гар”-т их учир байж...
Оросын нэрт найруулагч Леонид Гайдайгийн бүтээл “Эрдэнэ нуусан гар” инээдмийн киног монголчууд андахгүй. 1968 оны энэ өдөр тус кино дэлгэцэнд гарч олны хүртээл болж байж.
Өчигдөрхөн төрсөн өдөр нь тохиосон Оросын нэрт жүжигчин Моргунов, түүний алтан хамтрагчид Никулин, Вицин нарыг олж, “Барбос нохой болон ер бусын гүйлт”, “Самогон нэрэгчид”, “Ы ажиллагаа”, “Кавказад болсон явдал” зэрэг олон сайхан инээдмийн киног үзэгч олондоо өргөн барьсан найруулагч бол Л.Гайдай. Тэрээр “Эрдэнэ нуусан гар” уран сайхны киногоо энэ хэвээр нь авч үлдэх гэж багагүй ухаан зарсан гэдэг. Тухайн үед намын үзэл суртлаас болж, кино бүтээлийг уран сайхны үзлэгт оруулсны дараагаар дэлгэцэнд гаргах, үгүй эсэхийг шийддэг байсан. ...Хоёр ч удаа биеэ үнэлэгч гардаг, гол дүр нь архидан согтуурдаг, гаалиийнхан тэр их эрдэнэсийг огт мэдэлгүй хил давуулдаг гэхчлэн олон хэсгээс нь танаж хасахаар яригдаж эхлэв. Энэ үед найруулагч киноны төгсгөл хэсэгт цөмийн дэлбэрэлт болж буй үзэгдлийг нэмээд “энэ л манай киноны гол хэсэг. Үүнийг л битгий хасч үзээрэй” гэсэнд үзлэгийнхэн “энэ дэлбэрэлтийг хас. Бусдад нь хүрээд яахав” гэсэн гэдэг. Ийн найруулагчийн бяцхан заль хэрэглэн, үзэгчдэд үзүүлж, харуулах гэснээ тэр хэвээр нь авч үлдсэн “Эрдэнэ нуусан гар” уран сайхны кино дэлгэцэнд гараад хэдийнэ 48 жилийг үджээ.
Оросын нэрт найруулагч Леонид Гайдайгийн бүтээл “Эрдэнэ нуусан гар” инээдмийн киног монголчууд андахгүй. 1968 оны энэ өдөр тус кино дэлгэцэнд гарч олны хүртээл болж байж. Өчигдөрхөн төрсөн өдөр нь тохиосон Оросын нэрт жүжигчин Моргунов, түүний алтан хамтрагчид Никулин, Вицин нарыг олж, “Барбос нохой болон ер бусын гүйлт”, “Самогон нэрэгчид”, “Ы ажиллагаа”, “Кавказад болсон явдал” зэрэг олон сайхан инээдмийн киног үзэгч олондоо өргөн барьсан найруулагч бол Л.Гайдай. Тэрээр “Эрдэнэ нуусан гар” уран сайхны киногоо энэ хэвээр нь авч үлдэх гэж багагүй ухаан зарсан гэдэг. Тухайн үед намын үзэл суртлаас болж, кино бүтээлийг уран сайхны үзлэгт оруулсны дараагаар дэлгэцэнд гаргах, үгүй эсэхийг шийддэг байсан. ...Хоёр ч удаа биеэ үнэлэгч гардаг, гол дүр нь архидан согтуурдаг, гаалиийнхан тэр их эрдэнэсийг огт мэдэлгүй хил давуулдаг гэхчлэн олон хэсгээс нь танаж хасахаар яригдаж эхлэв. Энэ үед найруулагч киноны төгсгөл хэсэгт цөмийн дэлбэрэлт болж буй үзэгдлийг нэмээд “энэ л манай киноны гол хэсэг. Үүнийг л битгий хасч үзээрэй” гэсэнд үзлэгийнхэн “энэ дэлбэрэлтийг хас. Бусдад нь хүрээд яахав” гэсэн гэдэг. Ийн найруулагчийн бяцхан заль хэрэглэн, үзэгчдэд үзүүлж, харуулах гэснээ тэр хэвээр нь авч үлдсэн “Эрдэнэ нуусан гар” уран сайхны кино дэлгэцэнд гараад хэдийнэ 48 жилийг үджээ.
0 Сэтгэгдэл
























