Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
“Алтан хальс” кино наадмын бүртгэл дууслаа
Алтан хальс холбооноос дөрөв дэх жилдээ буюу сүүлчийн удаа зохион байгуулж буй “Алтан хальс” олон улсын андерграунд кино наадам энэ сарын 21, 22-нд болно. Наадмын хүрээнд семинар, хэлэлцүүлэг, кино үзвэр, амьд хөгжмийн тоглолт, бүтээлийн уралдаан гэсэн хэд хэдэн үйл ажиллагаа болох бөгөөд кино бүтээлийн уралдааны бүтээлүүдийг хүлээн авч дуусчээ. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдтэй шүүгчдийн комисс танилцан, сонгогдсон бүтээлийг олон нийтэд толилуулах аж.
“Алтан хальс” кино наадам Монголд авангард, эксперименталь кино урлагийг таниулах, Монголын уран бүтээлчдийг гадаадын уран бүтээлчидтэй өрсөлдөх, үүгээр дамжуулан хөгжих боломж олгох, туршлага солилцох, Монголын кино урлагт шинэ уур амьсгал, давалгаа бий болгох зорилготой. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 43 орны оролцогч 270 гаруй бүтээл ирүүлснээс, 100 гаруй бүтээл өрсөлдөх шатанд шалгарч чамгүй мөнгөн урамшуулал хүртэж байсан билээ. Тэгвэл энэ жилийн Гран при шагналыг нэг сая төгрөг дагалдахаар болжээ.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн онд холбооны урилгаар дэлхийн авангард кино уран бүтээлийн томоохон төлөөлөгч Петер Черкасски, Ив Хеллер нар манай оронд хүрэлцэн ирж, уран бүтээлээ толилуулахын дээр киночдод сургалт явуулж, туршлагаасаа хуваалцаж байсан юм.
Алтан хальс холбооноос дөрөв дэх жилдээ буюу сүүлчийн удаа зохион байгуулж буй “Алтан хальс” олон улсын андерграунд кино наадам энэ сарын 21, 22-нд болно. Наадмын хүрээнд семинар, хэлэлцүүлэг, кино үзвэр, амьд хөгжмийн тоглолт, бүтээлийн уралдаан гэсэн хэд хэдэн үйл ажиллагаа болох бөгөөд кино бүтээлийн уралдааны бүтээлүүдийг хүлээн авч дуусчээ. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдтэй шүүгчдийн комисс танилцан, сонгогдсон бүтээлийг олон нийтэд толилуулах аж. “Алтан хальс” кино наадам Монголд авангард, эксперименталь кино урлагийг таниулах, Монголын уран бүтээлчдийг гадаадын уран бүтээлчидтэй өрсөлдөх, үүгээр дамжуулан хөгжих боломж олгох, туршлага солилцох, Монголын кино урлагт шинэ уур амьсгал, давалгаа бий болгох зорилготой. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 43 орны оролцогч 270 гаруй бүтээл ирүүлснээс, 100 гаруй бүтээл өрсөлдөх шатанд шалгарч чамгүй мөнгөн урамшуулал хүртэж байсан билээ. Тэгвэл энэ жилийн Гран при шагналыг нэг сая төгрөг дагалдахаар болжээ.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн онд холбооны урилгаар дэлхийн авангард кино уран бүтээлийн томоохон төлөөлөгч Петер Черкасски, Ив Хеллер нар манай оронд хүрэлцэн ирж, уран бүтээлээ толилуулахын дээр киночдод сургалт явуулж, туршлагаасаа хуваалцаж байсан юм.
0 Сэтгэгдэл
























