COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Харри Поттер эргэж ирэх нь
Зохиолч Ж.К.Роулингийн “Харри Поттер” зөгнөлт зохиолыг “Варнер Брос” кино компани дэлгэцийн бүтээл болгосон нь олон мянган үзэгчийг байлдан дагуулсан. Долоон цувралын дараа киноны үйл явдал төгсөхөөс өөр аргагүйд хүрч, “Harry Potter: Deathly Hallows (part 2) 2011 онд дэлгэцэнд гарснаар үзэгчидтэйгээ салах ёс хийгээд байсан билээ.

Тэгвэл “Харри Поттер” цуврал энэ оны арваннэгдүгээр сард үзэгчидтэйгээ ахин учрах нь. “Fantastic Beasts and where to find them” хэмээх өмнөх ангиудын эхлэл түүхийг өгүүлэх гурвалсан зохиолын эхний анги энэ жилийн сүүлээр дэлгэцнээ гарахад бэлэн болоод байгаа аж. “Нью-Йоркийн ид шидийн яамнаас оргосон шулмыг зохиолч Ньют Скамандер хэрхэн барьж байгаа талаар өгүүлдэг 70 жилийн тэртээ бичигдсэн адал явдалт номыг Харри Поттер Хогвартс дахь өрөөндөө уншин сууна”... Киноны үйл явдал ингэж эхлэх аж.
Harry Potter: “Fantastic Beasts and where to find them” уран сайхны киноны гол дүрийг жүжигчин Эдди Рэдмэйн, Кэтрин Уоттерстон, Дэн Фоглер, Элисон Судол нар бүтээжээ. Тус киноны хоёрдугаар анги 2018 онд, төгсгөлийн анги 2020 онд дэлгэцэнд гарах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. “Харри Поттер”-ын төгсгөл ирсэнд харамсч байсан үнэнч үзэгчид нь энэ мэдээг дуулаад баярлах нь дамжиггүй.

0 Сэтгэгдэл
Ид Шид
Ямар гое вэ?
2017.02.01