"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Мөстэй кофеноос болж таван сая доллар нэхэмжилжээ

Америкийн Чикаго хотын иргэн Стэйси Пинкус гэгч эмэгтэй кофены сүлжээ газар Starbucks-ийг хүйтэн кофендоо их хэмжээний мөс хийж үйлчлүүлэгчдийг мэхэлж байна хэмээн таван сая доллар нэхэмжиллээ хэмээн Chicago Tribune хэвлэл мэдээлжээ.
Шүүхэд өгсөн нэхэмжлэлд дурдсанаар бол энэ компанийн худалдаалж байгаа их порцын кофе нь 700 грамм гэдэг ч үүнийг Пинкус хатагтай хөргөх гэж их хэмжээний мөс хийснээс болж энэ нь сайндаа л 400 грамм кофе болж байна гэж үзсэн юм байна.
Түүнийхээр бол Starbucks сүлжээний хүйтэн кофе нь ерийн халуун кофеноосоо илүү үнэтэй байгаа нь мөс хольсон хэмжээнээс болж байгаа гэнэ. Ийм ч болохоор үйлчлүүлэгчдийг мэхэлж, ёс суртхуунгүйгээр ашиг олж байгаагийн нь төлөө таван сая доллар нэхэмжилж байна гэж өргөдөлдөө дурджээ.
Харин Starbucks энэ талаар “Мөс бол хүйтэн ундааны гол хэрэглэгдхүүн гэдгийг манай үйлчлүүлэгчид маш сайн мэдэж байгаа. Хэрвээ үйлчлүүлэгч ийм бэлэн ундааг хүсэхгүй байгаа бол шинээр бэлтгээд өгнө” гэсэн тайлбар хийжээ.

0 Сэтгэгдэл