Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцлаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Гүний уурхайн хөрөнгө оруулалтын шийдвэр нь 2015 оны 12 дугаар сард олон улсын санхүүгийн байгууллагууд, АНУ, Канад, Австралийн засгийн газрын харъяаны экспортын зээлийн агентлагууд болон 15 арилжааны банктай байгуулсан гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн гэрээнд үндэслэн батлагджээ. 2020 оноос олборлож эхлэхээр төлөвлөж байгаа гүний уурхайн хүдэр дэх зэсийн агуулга нь одоо олборлолт явуулж байгаа ил уурхайн зэсийн агуулгаас гурав дахин өндөр байх юм. Гүний уурхайг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхлэснээр Оюу толгой компани жилд баяжмал дахь агуулгаар 500,000 тонн зэс үйлдвэрлэнэ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд газрын гадаргаас 1.3 километрийн гүнд нийтдээ 200 гаруй километр хонгил барих юм. Бүтээн байгуулалтын ажлын хамгийн ид үед гүний уурхайн төсөлд 3,000 хүн ажиллана.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцсны дараа сэтгүүлчдийн асуултад хариулж, ярилцлага өглөө.

Тэрээр “Бид нар сая 1300 метрийн гүнд орж, уурхайчидтай уулзлаа. Уурхайн үйл ажиллагаа эхэлж, ажилчид нь эргэж ирсэн байна. Нийт ажиллагсдын 95 хувь нь монголчууд ажиллаж байгаа. Манай залуучууд их урам зоригтой байна” гэлээ. Оюу толгойд ажиллах ажилчдын тоо нэмэгдэж, үйл ажиллагаа нь өргөжихийн хэрээр эдийн засагт сайн нөлөө үзүүлнэ. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэллээ гэдэг бол бидний талаар хамгийн эерэг мэдээлэл дэлхий даяар тарж байна гэсэн үг. Энэ нь Монголд хөрөнгө оруулалт хийж, хамтарч ажиллаж болох юм байна. Монголын бизнес, эдийн засгийн зах зээл нээлттэй юм байна. Монголчууд бизнестээ эргэн ирж байна гэсэн мэдээллийг өгч байгаагаараа чухал ач холбогдолтой” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл