Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Д.Хүдэрбулга: Олимпын эрх авна гэдэгтээ итгэлтэй байсан

Б.СОНОР


Туркийн Станбул хотноо болсон олимпын эрх олгох чөлөөт, сонгомол бөхийн хамгийн сүүлчийн тэмцээнээс эрчүүдийн 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга хагас шигшээд Энэтхэгийн Маусам Хатриг 8:6-аар ялснаар олимпын эрхээ авсан. Ийнхүү манай эрэгтэй шигшээ багийнхан “Рио-2016” олимпод бүтэн багаараа оролцох боломж бүрдсэн билээ.  Олон улсын хэмжээний мастер, Азийн аварга Д.Хүдэрбулга өчигдөр эх орондоо хүрэлцэн ирлээ. Тэрээр “Би олимпын эрх авахын төлөө дөрвөн тэмцээнд оролцлоо. Хамгийн сүүлчийнхээс нь “Рио-2016”-д оролцох эрх авч, эхний том даваагаа давсандаа баяртай байна. Энэ тэмцээн жин тус бүрийн шигшээд шалгарсан тамирчдад олимпын эрх олгосон. Бэлтгэл сайтай, сэтгэл санаа тогтвортой байсан болохоор олимпын эрх авна гэдэгтээ итгэлтэй байсан. Хүн аливаа зүйлд хоёргүй сэтгэлээр зүтгэж, уйгагүй хөдөлмөрлөвөл үр дүнг нь заавал үздэгийг  бүр их мэдэрлээ. Энэ дашрамд намайг үргэлж дэмжиж, тусалдаг эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчид болох Ц.Цогтбаяр, Л.Энхбаяр, О.Пүрэвбаатар, Б.Баяраа, анхны багш Лхаажав, Ч.Насанбат эмч, бэлтгэл хангагч Ө.Батзул, “Сүлд” спорт хороо, 429 дүгээр ангийн хамт олон, гэр бүл, чөлөөт бөхийн спортод хайртай, дуртай монголчууддаа маш их баярлаж явдгаа илэрхийлье. Олимпын эрхээ өвөртлөөд Сэтгэл онгойгоод, нуруун дээрээс том чулуу аваад хаячих шиг л болсон. Би өмнө нь 2012 оны олимпын эрхийн үзүүрээс атгаад алдсанаа ер мартдаггүй. Казахстанд болсон тэр тэмцээний хэсгийн аваргын төлөөх барилдаанд Тажикстаны бөхийг хожиж байсан юм. Харамсалтай нь тактикийн алдаа гарган, олимпийн эрхээс мултарч байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тэрээр бөхийн спортоор хичээллээд есөн жилийн хугацааг ардаа үдсэн төдийгүй чөлөөт, сонгомол бөхийн спортоор Азийн аварга хүртэлх амжилтуудыг гаргаж байсан бол үндэсний бөхөөр барилдаж аймгийн арслан цолонд хүрсэн билээ.
0 Сэтгэгдэл
арай гэж авчихаад бүлтэрдэг бна штээ
Рио-д дэвжээний алчуур хэрэгтэй гэдэгт итгэлтэй байна
Хамгийн их уншсан