"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Энэтхэгт 70 настай эмээ анхны хүүхдээ төрүүллээ
Энэтхэгийн 70 настай эмэгтэй Далжинер Каур гэгч анхын хүүхдээ төрүүллээ гэж Bangkok Post сонин мэдээлснийг "Интерфакс" агентлаг дамжуулжээ. Энд өгүүлснээр бол энэ эмэгтэй нөхөртэйгөө 46 жил хамт амьдраад хүүхэд хүлээсэн боловч бүтээгүй болохоор зохиомлоор үр тогтоох замаар хүүхэд төрүүлж болох юм байна гэж ойлгосон гэнэ.
Настай эхээс төрсөн хүүхэд ердөө хоёр кг жинтэй байсан ч эрүүл, чийрэг байсан түүнд Армаан гэж нэр өгсөн гэж мэдээлжээ. Нялх биетэй байгаа настай ээж өөрийгөө хүүхэд төрүүлэхэд тийм ч хөгшин биш гэж хэлсэн байна. Түүнийхээр бол одоо л өөрийн нь амьдрал жинхэн бүрэн бүтэн болж байгаа гэнэ.
“Миний мөргөл гуйлтыг бурхан сонссон байна. Одоо л миний амьдрал жинхэнэ ёсоороо бүрэн бүтэн болж байгааг би мэдэрч байна” гэж Далжиндер Каур хэлжээ. Тэр бас хэний ч тусламжгүйгээр хүүхдээ өөрөө өсгөнө гэдгээ илэрхийлж “Миний нөхөр маш халамжтай. Нөхөр маань бүх зүйлд надад тусална. Би ч эрч хүчтэй хэвээр байна” гэж хэлжээ.
Энэтхэгийн 70 настай эмэгтэй Далжинер Каур гэгч анхын хүүхдээ төрүүллээ гэж Bangkok Post сонин мэдээлснийг "Интерфакс" агентлаг дамжуулжээ. Энд өгүүлснээр бол энэ эмэгтэй нөхөртэйгөө 46 жил хамт амьдраад хүүхэд хүлээсэн боловч бүтээгүй болохоор зохиомлоор үр тогтоох замаар хүүхэд төрүүлж болох юм байна гэж ойлгосон гэнэ. Настай эхээс төрсөн хүүхэд ердөө хоёр кг жинтэй байсан ч эрүүл, чийрэг байсан түүнд Армаан гэж нэр өгсөн гэж мэдээлжээ. Нялх биетэй байгаа настай ээж өөрийгөө хүүхэд төрүүлэхэд тийм ч хөгшин биш гэж хэлсэн байна. Түүнийхээр бол одоо л өөрийн нь амьдрал жинхэн бүрэн бүтэн болж байгаа гэнэ.
“Миний мөргөл гуйлтыг бурхан сонссон байна. Одоо л миний амьдрал жинхэнэ ёсоороо бүрэн бүтэн болж байгааг би мэдэрч байна” гэж Далжиндер Каур хэлжээ. Тэр бас хэний ч тусламжгүйгээр хүүхдээ өөрөө өсгөнө гэдгээ илэрхийлж “Миний нөхөр маш халамжтай. Нөхөр маань бүх зүйлд надад тусална. Би ч эрч хүчтэй хэвээр байна” гэж хэлжээ.
0 Сэтгэгдэл
























