"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Британи алиалагч үзэгчийг үзүүлбэртээ оролцуулах гээд арай л алсангүй

Их Британийн Өнөд Уэльсийн Zyair цирк Блэквуд хотод тоглох үеэр алиалагч нь үзэгчдээс 37 настай Бен Ганхэм гэгчийг манежинд дуудан үзүүлбэртээ оролцуулахдаа агаарт хий эргүүлэх гэж байгаад алдаж унагасны улмаас үзэгч олон тооны гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэхэд хүрчээ.
The Sun хэвлэлийн бичсэнээр бол толгойгоороо унасан Ганхэм унасан даруйдаа ухаан алдсаныг циркийн жүжигчид тайзан дээрээс авч гаргаад эмч дуудсан байна. Түүнийг орон нутгийн эмнэлэгт хүргээд хийсэн анхны үзлэг, рентгер зургаас үзэхэд олон тооны гэмтэл авсан, түүн дотроо тархи нугасны гэмтэлтэй ёстой азаар амьд үлдсэн гэнэ.

Циркийн удирдлага Ганхэм болон түүний гэр бүлийнхнээс уучлал гуйж тасалбарын нь үнийг буцаан олгоод дараагийн тоглолтыг үнэгүй үзэх урилга гардуулсан байна. Үүний зэрэгцээ мэргэжлийн алдаа гаргасан алиалагчаа мөрдөн шалгана гэдгээ мэдэгджээ.

0 Сэтгэгдэл