Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Биеэ үнэлэгчид амьдрал муу байна гэж Ерөнхийлөгчид захидал илгээжээ
Казахстаны бие үнэлэгчид эдийн засгийн нөхцөл байдлаас болоод ажил үйлчилгээ, амьдрал дордлоо хэмээн төрийн өндөр албаныхан, Ерөнхийлөгч Нур Султан Назарбаевт хандан нээлттэй ил захидал илгээсэн байна хэмээн Zakon.kz сайт мэдээллээ.
Захидалд нефтийн үнэ унасан нь эдийн засгийн хүндрүүлж, үүний улмаас арилжааны секс үйлчилгээний зах зээл унаж байна гэжээ.
“Бидний үйлчлүүлэгчид ядуурч байна. Гэтэл бид эмнэлгийн үйлчилгээ авмаар байдаг,ажиллах нөцөл муудаж, орц, машин дотор л ажиллаж байна” гэж биеэ үнэлэгчид захидалдаа бичсэн байна. Тэд бас цагдаагийн ажилтнууд, зочид буудал, сауны эзэд, гоо сайхны үйлчилгээ үзүүлэгчдийг өөрсдөд нь ялгавартай хандаж байна гэж гомдолложээ.
Мөн “Узбек, Киргиз, Украинаас ирж хууль бусаар амьдарч байгаа биеэ үнэлэгчид бидний зах зээлийг булаан авч байна” гэж гомдол мэдүүлсэн гэнэ.
Ийм учраас биеэ үнэлэгчид “Бидний бэлгийн үйлчилгээ үзүүлэх, биеэ үнэлэх явдлыг чөлөөтэй болгох, иргэний эрхийг хамгаалах,хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцөлөөр хангах, хөдөлмөрлөх эрхийг нь хүндэтгэхийг уриалж байна” гэж захидалдаа онцлон тэмдэглэжээ.
“Бид соёлжсон, ид тод, эмнэлгийн үйлчилгээтэй зах зээлд бэлгийн үйлчилгээ явуулмаар байна. Ийм нөхцөлд бид улсад татвараа төлөхөд бэлэн байна, мэдээж багаар ч биш” гэж биеэ үнэлэгчид Ерөнхийлөгчдөө ханджээ.
Тэд захидлаа “бэлгийн үйлчилгээний ажилтнууд” гэсэн нэрээр илгээгээд өөр ямар нэг хүмүүс ингэж хандах нь биднийг доромжилсон хэрэг болно гэж албан ёсоор мэдэгдсэн байна.
Хамгийн сүүлд нь биеэ үнэлэгчид төр засгийн зүгээс ДОХ болон бэлгийн замын халдварт өвчинтэй шийдвэртэй тэмцэхийг уриалаад энэ бүхий л шаардлагыг биелүүлэхгүй бол бүх нийтийн эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна гэж анхааруулсан гэнэ.
Казахстаны бие үнэлэгчид эдийн засгийн нөхцөл байдлаас болоод ажил үйлчилгээ, амьдрал дордлоо хэмээн төрийн өндөр албаныхан, Ерөнхийлөгч Нур Султан Назарбаевт хандан нээлттэй ил захидал илгээсэн байна хэмээн Zakon.kz сайт мэдээллээ. Захидалд нефтийн үнэ унасан нь эдийн засгийн хүндрүүлж, үүний улмаас арилжааны секс үйлчилгээний зах зээл унаж байна гэжээ.

0 Сэтгэгдэл