Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Олон улсын хөлбөмбөгийн холбоог эмэгтэй хүн командална

Олон улсын хөлбөмбөгийн холбоо,  FIFA-гийн 66 дах конгресс хуралдаж, ерөнхий нарийн бичгийн даргаар анх удаа эмэгтэй хүн томилж, олон улсын хөлбөмбөгийн хөгжилд шинэ өөрчлөлт оруулах хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр боллоо.
Африкийн Сенегал улсын иргэн, өнгөт арьст  Фатьма Самба Диуф Самураг олон улсын энэ том байгууллага ерөнхий нарийн бичгийн даргаараа сонгожээ.  НҮБ-д 21 жил ажилласан Самура  НҮБ-ын Нигери дэх НҮБ-ын суурин төлөөлөгч, хүний эрхийн зохицуулагчаар ажиллаж байгаад  ирэх зургадугаар сараас  FIFA-д ирж хөлбөмбөгийн төлөөх ажлаа эхлэх юм FIFA-гийн түүхэнд анх удаа эмэгтэй, хар арьст хүн ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож буй нь энэ юм.

FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино конгрессын үеэр олон улсын хөлбөмбөгийн холбооны хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөрүүд өмнөхийг  360 градус эргүүлсэн цоо шинэ хөгжлийн хөтөлбөр болж хөтөлбөрийн хүрээнд гишүүн байгууллага, холбоодыг дэмжин ажиллаж, дөрвөн жилийн хугацаанд гишүүн байгууллага, холбоодын санхүүжилтийг таван сая ам.доллараар нэмэгдүүлэхээ амласан байна.

FIFA энэ удаа холбооны сангийн хөрөнгийн зарцуулалт болон холбооны гишүүн байгууллагуудын санхүүжилтийг холбооны шинэ дүрмийн дагуу бие даасан аудитаар шалгуулж, дүнг нээлттэй, ил тодоор мэдүүлж байхаар болж байна.
Өнгөрсөн жилээс авлигын хэрэгт удирдалгын бараг бүх гишүүн нь сэрдэгдэж, бүр саатуулагдаад байсан Олон улсын хөл бөмбөгийн холбоо FIFA ийнхүү шинэ удирдлага, шинэ хөтөлбөрөөр ил тод ажиллах болсноо зарлалаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан