"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Хятадад хоёр талийгаачийг гэрлүүлжээ

Хятадын Шангьси мужийн нэгэн гэр бүл гурван жилийн өмнө нас барсан хүүгээ, нас барсан нэгэн бүсгүйтэй гэрлүүлэхийн тулд 28 мянган доллар төлсөн байна.
Хятадын уламжлал ёсоор гэрлэлгүй нас барах нь хамгийн золгүй явдал гэж үздэг учраас, олон хүн ойр төрлийнхнөө тэднийг талийгаач болсны нь дараа гэрлүүлдэг байна хэмээн Mirror мэдээлжээ.
“Оюун санааны хурим” нэртэй энэ ёслол хятадын хөдөө нутагт ихэд дэлгэрсэн байдаг гэнэ. Гэр бүлийн нь хэн нэгэн гишүүн гэрлээгүй нас барсан бол, талийгаач болсны нь дараа ч гэрлүүлэхгүй бол төрөл төрөгсөд нь муу хэлнэ гэж эмээдэг байна.
Хятадын хэвлэлд бичсэнээр бол ийм ёслол үйлдэхэд 28 мянган доллар гэдэг бол хангалттай хөрөнгө гэжээ.
Нас барсны нь дараа гэрлүүлэх нь хятадад түгээмэл болсон үйлдэл хэдий ч харамсалтай нь гэрлүүлэх "эмэгтэй" ховор байдгаас талийгаачийг худалдах хар зах хүртэл байдаг гэнэ. Хөрөнгө чинээ багатай хүмүүс зарим тохиолдолд “оюун сананы хурим”-ын бэр болгон худалдахын тулд өөрийн танил нэгнээ алах явдал ч гардаг байна.
Талийгаач болсон хүү, охиндоо “насны нь хань”-ийг олж өгөх нь бидний үүрэг гэж эцэг эхчүүд ойлгодог юм гэнэ.

0 Сэтгэгдэл