"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Мексикт загварын өмсөгч болно гээд бэлгийн боол болжээ

ОХУ-ын Красноярскийн дээд зэрэглэлийн гимнази төгссөн Мария С. гэгч загварын ертөнцөд гурван сар ажиллах гэрээ хийгээд найз бүсгүйтэйгээ Мексик рүү гуравдугаар сарын 22-нд ниссэн байна.
Гэтэл бүсгүйчүүдийг огт санаанд оромгүй мэдээ угтаж тэднийг насанд хүрэгчдэд зориулсан кинонд тоглохыг шаарджээ.
“Биднээр юу хийлгэх гэж байгаа дуулаад, үүнийг чинь хийхгүй гэсэн. Гэтэл намайг хоол, ундгүй хорьж саналыг нь хүлээж авах хүртэл залхаасан” гэж Мария ярьж байна.
Гэхдээ тэр насанд хүрэгчдэд зориулсан тэр кинонд нь тоглохгүйн тулд өөрсдийнхөө биеийг урж шалбалж, шарх үүсгэж байсан гэнэ. Энэ бүхний ачаар Мария олзноос суллагдаж эх орондоо дөрөвдүгээр сард буцаж иржээ.
Харин түүний найз Ксения нь өөрийн саналаар Мексикт үлдэн порно од болохоор ажиллаж байгаа гэнэ.
19 настай Ксения гимназиа төгсөөд Их сургуулийн математикийн ангид ороод жил хагас болж байсан юм байна.

0 Сэтгэгдэл