Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Боксчид олимпын эрх олгох сүүлийн тэмцээнүүддээ зодоглоно
Ширэн бээлийтнүүд энэ өдрүүдэд олон улсын гурван тэмцээнд хуваагдан оролцох гэж байна. РИО-2016 олимпын эрхээ өвөртөлсөн ОУХМ Д.Отгондалай, Б.Чинзориг, Б.Түвшинбат нар дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор Кубад болох Кардова Кардинагийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцох ажээ. Тэмцээний өмнө манай тамирчид долоо хоногийн хамтарсан бэлтгэлд хамрагдах гэнэ. Харин дасгалжуулагч С.Эрдэнэбаяраар ахлуулсан Х.Энх-Амар /52 кг/, Э.Цэндбаатар /56 кг/, С.Шинэбаяр /75 кг/ нарын дөрвөн тамирчин энэ сарын 19-22-нд Чехэд болох гран при тэмцээнд өрсөлдөх юм байна. Эрчүүдийн хувьд одоогоор олимпын дөрвөн эрх /Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Чинзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/ аваад байгаа бол тэдэнд энэ амжилтаа ахиулах боломж дээрх хоёр тэмцээнээс гадна ирэх сард Азербайжаны Баку хотод болох Олон улсын боксын холбооны чансааг тэргүүлсэн боксчдын тэмцээн үлдээд байна.
Эмэгтэй шигшээ багийн боксчдын тухайд хоёр жилд нэг удаа болдог Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зориод байна. ДАШТ-ий 51, 60, 75 кг-ын жинд медаль хүртсэн боксчдод /Жин тус бүрт дөрвөн тамирчинд/ РИО-2016 олимпын эрх олгоно. Монголын боксын холбоо ДАШТ-ий 51 кг-д өрсөлдөх Азийн аваргын мөнгө, Азийн наадмын хүрэл медальт М.Нандинцэцэг, 60 кг-д өрсөлдөх О.Сувд-Эрдэнэ нарыг тэмцээний босгыг давж, олимпын эрхээ авах боломжтой хэмээн итгэл хүлээлгэжээ. Харин олимпод ордоггүй жингүүд болох 48 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д Т.Болортуул, 57 кг-д М.Гүндэгмаа, 64 кг-д Н.Баянцэцэг, 69 кг-д Э.Эрдэнэтуяа нар өрсөлдөх нь.

0 Сэтгэгдэл