COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Лалын эсрэг байлаа хэмээн ираны загварчдыг баривчилж байна

Эльхам Араб
Толгойн алчуур зүүгээгүй, лалын ёс заншлын эсрэг гэрэл зургуудаа интернетэд оруулан тараасан хэмээн Ираны хэд хэдэн загвар өмсөгчийг баривчилсан байна. “Лалын бус төрх байдал гаргасан” этгээдүүдтэй тэмцэх ажлын хүрээнд толгойн алчуур зүүгээгүй найман ч загвар өмсөгчийг баривчилжээ. “Аалз-2” арга хэмжээний хүрээнд эрх баригчид Instagram хөтөлдөг 170 орчим хүнийг мөрдөн шалгасны 58 нь загвар өмсөгч, 59 нь гэрэл зурагчин, 51 нь загвар зохион бүтээгч, загварын салоны эзэн байсан бол хоёр ч байгуулага байна.
Иранд 1979 оны хувьсгалаас хойш олон нийтийн газар гивлүүргүй явахыг хориглосон юм.

Нилуфар Бехбуди
Эдний дотор Мелика Замани, Нилуфар Бехбуди, Донья Могадам, Дана Ник, Шабнам Молави, Эльназ Голрох, Хамид Фадаеи зэрэг загвар өмсөгчид байгаа юм. Энэ хүмүүсийн эсрэг гивлүүр зүүгээгүй,ёс бус зургаа интернетээр тараасан хэмээн эрүүгийн 21 хэрэг үүсгэсэн байна.

Дана Ник
Хоёр жилийн өмнө ираны залуучуудын нэг хамтлагийг Фаррел Уильямсын “Нарру” дууны аянд бүжиглэсэн хэмээн тус бүрийг нь зургаан сараар хорьж 91 удаа ташуурдах ялаар шийтгэж байсан юм.

Эльназ Голрох
Загвар өмсөгч, Ираны алдарт гоо бүсгүй Эльхам Арабыг гэхэд л хуримын даашинзтай гэрэл зургуудаа өөрийн сайтдаа тавьсны төлөө Ираны хувьсгалт шүүхэд дуудан камерын өмнө байцаасан байна. Үсээ шаргалаар будсаны нь төлөө түүнийг барууны хэв маягийг түгээн дэлгэрүүлэх гэсэн хэмээн буруутгажээ.

Хамид Фадаеи

0 Сэтгэгдэл