Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ирэх сард таван монгол кино дэлгэцэнд гарах нь
“Тэнгис кино” театр ирэх сард дэлгэцэнд гаргаж эхлэхээр  төлөвлөсөн дотоод болон гадаадын кинонуудынхаа  товыг өчигдөр танилцууллаа.  Энд манай уран бүтээлчдийн хийсэн  таван монгол кино багтсан байна.

-“Намайг хайрла” уран сайхны кино ирэх сарын 1-нд нээлтээ хийхээр болсон байна. Бүх насныханд зориулсан энэхүү инээдмийн киног “Ай Си креатив дивишн” бүтээсэн бол зохиолыг нь Монгол Улсын гавьяат жүжигчин Жаргалсайхан, Урнаа нарын хүү Ж.Батсайхан бичжээ. Харин найруулагчаар нь А.Чингүүн ажиллаж, Э.Тодгэрэл, Н.Баярмаа, Р.Адъяа, О.Дөлгөөн, Б.Одончимэг, Б.Шинэбаяр нарын жүжигчид тоглосон байна.


-“Сайн уу, амьдрал минь 2” энэ сард нээлтээ хийхээр товлож байсан ч ирэх сар хүртэл хойшлуулжээ. Ирэх сарын 3-нд нээлтээ хийхээр болсон киног “Big line film”, “Nomads film and entertainment” хамтран хийсэн бөгөөд “Сайн уу, Амьдрал минь-2” киноны найруулагчаар өмнөх ангийн найруулга дээр ажилласан З.Батболд ажиллажээ. Харин продюсерээр нь “Х-Түц” хамтлагийн жүжигчин Н.Онон, зураглаачаар Г.Гүенбаатар нар ажилласан байна. Гурван бүлэгтэй уг бүтээлийн гол дүрд жүжигчин Т.Билгүүтэй, дуучин А.Хишигдалай, “Бид-4” хамтлагийн дуучин Б.Баярмандах, жүжигчин Адъяа нар тогложээ. Түүнчлэн  “Guys” хамтлагийнхан ч гэсэн өөрсдөө тоглосон байна.


-“Би эхнэрийнхээ нууц амраг” гэх өвөрмөц нэртэй энэхүү кино ирэх сарын 17-нд нээлтээ хийнэ. Англи хэл дээр хийгдсэн монгол орчуулгатай киног Швейцарь, Герман, АНУ, Монголын уран бүтээлчид хамтран хийжээ.


-“Ээж” уран бүтээл ирэх сарын 17-ноос үзэгчдэд хүрэх нь. “Чононгоо фильм продакшн"-ы анхны бүтээл болох уг кинонд Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай тогложээ. Жинхэнэ монгол кино Монголын кино урлагт ахин мэндэлж байна хэмээн уран бүтээлчид нь тодотгоод буй. Ямартай ч  мэлмийг тань мялааж, сэтгэлийг тань баясгаж нэгийг бодуулах бизээ.


-“Нэг өдрийн дайсан” нь “DOZ plus”энтертайментын 2016 оны ээлжит бүтээл юм. Адал явдалт инээдмийн тус кино ирэх сарын 24-нөөс дэлгэцнээ гарах нь.
Киноны гол дүрд Ш.Доржсүрэн тоглож өөрөө найруулсан байна. Мөн жүжигчин Т.Билэгжаргал, С.Хишигжаргал нар хамтран тогложээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан