Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Музейн өдрөөр Даанжуурын хөшөөг хүндэтгэв

Дэлхийн музейн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын санд номонд зориулсан дэлхийд цор ганц “Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. Уг хөшөөг дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Даанжуурын 226 боть номыг 1928 онд Монгол Улсын нийслэлд залж авч ирсэнд зориулж босгосон билээ.
Өвөг дээдсээсээ өвлөгдөн ирсэн монгол шунхан данжуурыг Өвөрмонголын Сайн ноён хан аймгийн Сэцэн чин ван Наянт гэртээ залж байсан гэдэг. Тэрхүү монгол Даанжуурыг Судар бичгийн хүрээлэнгийн дарга С.Жамъян гүн Наянт вантай “Даанжуур”-ыг Монголд хадгалах гэрээ байгуулснаар 226 боть шунхан данжуурыг 1924 онд 81 цагаан тэмээнд ачиж, Монголдоо авч ирсэн түүхтэй ажээ. Ийн Судар бичгийн хүрээлэнгийн дарга С.Жамъян гүн “Чөтгөр” хэмээх Н.Дэндэвтэй тохиролцож, “Монгол Данжуур”-т зориулсан гэрэлт хөшөөг 1928 оноос эхлэн 27 жил урласан гэдэг.
Н.Дэндэв 37 насандаа энэхүү хөшөөг бүтээж эхэлсэн бөгөөд 67 үсэг дутуу байхад нь Дотоод яамны ногоон малгайтнууд түүнийг шоронд 10 жил хорьсон аж. Тэрээр шоронгоос гарсны дараагаар 68 насандаа дутуу үсгээ гүйцээж сийлснээр уг хөшөө өнөөгийн төрхөөрөө бүтсэн байна. 71 см урт, 38 см өргөн, 248 см өндөр эл гэрэлт хөшөөний зүүн дээд хэсэгт Сэцэн чин ван Наянтын тамга, баруун дээд талд Ардыг гэгээрүүлэх яамны тамгыг урлажээ. Суурь, оройн хэсгийн хээ угалзыг 13 см хүртэл гүн сийлж, ард нь “Дэндэв урлав, 1929 он” хэмээн бичжээ.

Хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ажиллагааны үеэр Их зохиолч Д.Нацагдоржийн Герман улсад явж байхдаа бичсэн аяны тэмдэглэл болон зохиолч Б.Баастын “Ганц хонгор азарга”, зохиолч Д.Нямаагийн “Захидал бүхэн хариутай” зохиолч, яруу найрагч “Чингис хаан” одонт Г.Мэнд-Ооёо, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, Ж.Саруулбуян нар Монголын үндэсний төв номын сангийн архивт хадгалагддаг 500 гаруй зохиогчийн гарын үсэгтэй номын үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Өөрт хадгалагддаг алдартнууд, нэрт зохиолчды гарын үсэгтэй номнуудаараа үзэсгэлэнд оролцож буй зохиолч Г.Мэнд-Ооёо “Үзэсгэлэнд миний 21 номыг тавьсан байна. Номыг бие биедээ бэлэглэдэг соёл дэлхий дахинаа түгжээ. Алдартай зохиолч Ч.Галсангийн “Тэнгэрийн зүүд” зохиогчийн гарын үсэгтэй ном байна. Номынхоо нүүрэн дээр испани хэлээр захидал бичсэн Испанийн суут яруу найрагч Хусто Хорхе Падроны гарын үсэгтэй ном ч байна. Миний номын сангийн тал хувь нь бэлгэнд авсан, дурсгалын үгтэй” хэмээн ярилаа.

0 Сэтгэгдэл