COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Ангараг гариг руу АНУ 2028 онд хүн илгээнэ гэнэ
барсуум
Улаан нүдэн буюу Ангараг гаригийн тойрог замд бид 2028 он гэхэд хүнээ оруулна гэж америкийн батлан хамгаалах Lockheed Martin Corporation концернийн дэд ерөнхийлөгч Ванда Сигур мэдэгдсэн байна. Үүний өмнө болохоор НАСА Ангараг гариг руу 2033 он гэхэд л хүн илгээхээр төлөвлөж байна гэж мэдэгдэж байсан юм.

АНУ-ын Ангараг гаригийн хөтөлбөрийн хүрээнд улаан нүдэн гариг дээр 2030-аад онд хүн буулгахаар төлөвлөсөн байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд Олон улсын сансрын станц дээрх ажлыг урагш ахиулж, сарны орчмын сансрыг эзэмших, 2020 он гэхэд үүнээс алсын нислэгт бэлтгэж, дараа нь Ангарагийг эзэмших гэсэн үе шаттай ажлууд хийнэ гэж төлөвлөжээ.
Эхлээд Ангарагийн тойрог замд орж нисэх, дараа нь тэндээс чулуулгийн дээж авчрах, хамгийн сүүлийн шатанд Ангараг гариг дээр нисэгчээ буулгах юм байна. Lockheed Martin-ы төсөөллөөр бол алсын нислэгийн Orion хөлгөөр Ангарагийн тойрог замд орох нислэгт зургаан хүнтэй баг явах гэнэ.

Сансрын энэ нисэгчид лаборатор, нарны цахилгаан үүсгүүр бүхий Mars Base Camp –д байрлах юм байна.
Энэ бүхнээс өмнө Orion-ы анхны нисэгчгүй туршилтын нислэгийг 2018 онд SLS хүнд пуужингийн тусламжтай хөөргөж, 2023 он гэхэд сарны тойрог замд оруулахаар төлөвлөжээ.
Ангараг руу хүн нисгэх нь олон улсын хамтарсан төсөл байх болно гэж АНУ-ын сансар судлалын Үндэсний газрын тэргүүн Чарльз Болден өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд мэдэгдсэн юм.

Мөн америкийн SpaceX компани 2018 он гэхэд Ангараг гариг руу сансрын Dragon хөлөг хөөргөнө гэж дөрөвдүгээр сарын 27-нд мэдэгдээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
2017.03.31