"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Хятад профессор оюутнуудаас архи уух чадварын шалгалт авчээ

Архи уух, даах нь хятадад ажил хэрэгч холбоо харилцаа тогтоох, яриа хэлэлцээ амжилттай хийхэд хамгийн чухал чадварын нэг гэж хятадын олон хүн үздэг. Ийм ч учраас амжилт олохын тулд архи ууж, бас дааж чаддаг байх хэрэгтэй гэж залуус боддог байна.
Энэ бүхэнтэй холбоотойгоор хятадын Гуйжоу мужийн Аньшань хотын техник мэргэжлийн нэгэн сургуулийн багш професор сурагчдаасаа энэ чадварын шалгалт авсан байна.

“Та нар төгсөөд бүгд ажил хэргийн янз бүрийн уулзалтад орох болно. Ийм учраас одоо архи ууж, дааж сурах хэрэгтэй” гэж профессор Гу оюутнууддаа хэлээд тэднийг ямар ч цаас, үзэг харандаагүй танхимд оруулан шалгалтаа авчээ.

Тэгээд Гу багш шалгалтынхаа үнэлгээг дараах байдлаар өгсөн гэнэ. Бүтэн стакан уусан бол 100 оноо, талыг уувал 90, нэг балгасан бол 60 оноо өгчээ. Шалгалтад ашигласан хятадын байзю архи нь 40-70 градусын хатуулагтай байжээ.
Харин архи уухаас татгалзсан сурагчид шалгалтдаа тэнцээгүй байна.
Профессор Гу-д сургуулийн захиргаа болон эрх баригчид ямар арга хэмжээ авсан талаар мэдээлээгүй орхижээ.

0 Сэтгэгдэл
yu
Teneg
2016.05.20