COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Шалан дээр тавьж орхисон нүдний шил урлагийн бүтээл болов

АНУ-ын Сан-Франциско хотын Орчин үеийн урлагийн музейд зочилж үзсэн хэдэн залуу шалан дээр нүдний шилээ тавьж орхисон нь жинхэнэ урлагийн бүтээл болж, хүмүүсийн анхаарал татсан байна хэмээн BuzzFeed хэвлэлд бичжээ.

17 настай Ти Жей Каятан гэгч найзуудтайгаа явж байгаад музей, үзмэрүүд нь, ялангуяа саарал өнгийн хөнжил дээр амьтны чихмэл их таалагдсан гэнэ. Ер нь харж байхад хүмүүс энэ үзмэрийн дэргэд багагүй саатаж анхаарч байгааг харсан Ти Жейд нэг сонин бодол төрж нүднийхээ шилийг тэнд нь тавиад орхижээ.

Тэгээд алсаас харж байтал хүмүүс тэнд саатаж, нүдний шилийг сонирхон, зарим нь бүр зургийг нь дарж байсан гэж ярьсныг BuzzFeed мэдээлсэн байна.
Харин тэр үзэгчдийн зургийг Ти Жей аваад Twitter-тээ тавьсан нь интернет хэрэглэгчдээс 47 мянган лайк авч амжээ.

0 Сэтгэгдэл