COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Парисынхан долоо хоногт хамгийн бага ажилладаг

Швейцарийн UBS банкны судалгаагаар францын нийслэл Парисын иргэд долоо хоногт дунджаар 30,84 цаг ажилладаг нь энэ үзүүлэлтээр дэлхийн том хотуудаас хамгийн багад орж байна.
Хоёрдугаар байрт мөн л францын Лион хот орсон нь эндхийнхэн долоо хоногт 31,36 цаг ажилладаг гэжээ. Манай хойд хөрш ОХУ-ын нийслэл Москвагийн оршин суугчид ч гэсэн эднээс нэг их дутахгүй долоо хоногт ердөө 31,66 цаг ажилладаг гэсэн байна. Эдний араас финийн нийслэл Хельсинк, австрийн Вена хотууд жагсчээ.
Хүмүүсийн албан өрөөндөө суудаг цаг ийнхүү хорогдож байгаа нь хотынхоо бүү хэл ертөнцийн хаанаас ч гэсэн ажлаа явуулах техник, технологийн боломж бүрдсэнтэй холбоотой гэж судалгаа явуулагчид үзсэн байна.
Үүний зэрэгцээ 10 боссын зургаа нь ажлын цагийг наймаас зургаа болгон хорогдуулахад бизнесийн үр бүтээл, амжилт нэмэгдэнэ гэж үздэгээ бас илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл